УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Жолооч нь согтуугаар осол гаргасан С.Сүхболд сая эгүүлэн татагдаагүй дөрвөн элчин сайдын нэг

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны жолооч согтуугаар машин жолоодож гурван машин мөргөсөн талаар Солонгосын хэвлэлүүдэд гарсныг бид мэдээлсэн.

Монгол Улсын Элчин сайдын ажилтан А нь энэ сарын 12-ны өдөр өглөөний 06:00 цагийн орчимд Сөүл хотын Ганнам дүүргийн Синса буудлын ойролцоо зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо гурван машинтай мөргөлдөн осол гаргасан. Улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдоод буй.

Өдгөө С.Сүхболд Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдаар суугаа. Түүнийг 2024.01.03-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Элчин сайдаар томилох шийдвэр гарсан.

Томилогдохоосоо өмнө Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирлаар ажиллаж байв. Саяхан Ерөнхийлөгчийн зүгээс 21 элчин сайдыг эгүүлэн татаж, орны томилгоог шинээр хийх санал УИХ-д гарган томилуулсан. Эгүүлэн татагдаагүй үлдсэн дөрвөн элчин сайдын нэг С.Сүхболд болоод байсан юм.



У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ээ ямар гоё мужик вэ?яадын идда золбин солонгосчууд Монголд ирээд хүссэн охид хүүхнүүдийг минь чалхгүй боовоороо бүлж бузарлаж байхад энэ жолооч аугаа их Чингисийн удам согтуугаар машаан барьж явах нь эр хүний явдал.Би дэмжиж байна бүүр тасраад Сөүлийг донсолгосон авторалли хийгээрэй чи гүүд их сайн гэж чамайг магтан дуулах уу уу бас дахин уу

Зочин
Зочин

Hugatsaa ni boloogui yum chin yu gej tath be dee. Harin ch ochsonoosoo hoish end bgaa irgediinhee tuluu ih ajil hiij bgaa said.

Хариу
Хариу

Ийм олон улс оронд элчин сайдтай байх хэрэг байна уу? Цөөн хэдэн, үнэхээр чухал оронд ЭСЯ-тай байхад хангалттай. Жишээлбэл, ОХУ, БНХАУ, АНУ, Герман, Япон, Солонгос, Их Британи, Швейцар. Энэ 8 оронд байхад бүрэн хангалттай. Бусад оронд байгаа ЭСЯ-дыг татан буулгаж, төсөв мөнгө хэмнэх боломжтой. Улсад, ард иргэдэд ямар ч хувь нэмэр оруулахгүй, сул мөнгө зарцуулж байгаа олон арван элчин, ЭСЯ хэрэггүй. Татан буулгаж, үлдсэн хэдэн ЭСЯ-дын төсвийг арай зузаагтаад, бусад үргүй зардлыг хэмнэе.

Зочин
Зочин

Энэ ч элчин сайдын 100хувь буруу. Жолоочоо өөрөа сонгосон.

Холбоотой мэдээ

Back to top button