УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ө.Шижир: ЗГ-ын бодлого Нийслэл, орон нутагт хамаагүй бол ТӨК-ууд бууз хийе, хуушуур хайръя, ууц чаная

УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах байр суурийг илэрхийллээ.

"Засгийн газар, төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчим ярьж дөнгөж өчигдөр(2025.12.25) УИХ-н чуулганд 33 төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг тодорхой хувиар хувьчлах асуудал ид яригдаж байхад өнөөдөр Нийслэлийн ИТХ - р 77 тэрбум төгрөгөөр 2000 цахилгаан хятад автомашин оруулж ирж хувийн хэвшилтэй өрсөлдөх тухай хэлэлцэж байна.

Засгийн газрын барьж байгаа бодлого, зарчим нь Нийслэл болон орон нутагт түй ч хамааралгүй байдаг юм бол төр, орон нутгийн өмчит байгууллагууд нь бууз хийе, хуушуур хайръя, ууц чаная, хүнсний дэлгүүр ажиллуулъя. Хувийн хэвшлийн хийж буй бизнесийн салбар бүрд нь нийслэл орон нутаг ААН байгуулж өрсөлдье…

Төр хэзээ хувийн хэвшилтэй өрсөлдөхөө болих вэ. Ажлын уялдаа хаана байна аа. Цахилгаан машин бол заавал дулаан авто зогсоол шаардана. Арчилгаа ихтэй. Үнэ цэнээ барих магадлал бага, хоёрдогч зах зээлд дахин борлуулагдах магадлал бараг байхгүй. Заа тэгээд нийслэлийн өмчит такситай болох гэж байгаа Улаанбаатар хотын иргэдэд баярын мэнд хүргэе. Дэлхий даяар Uber, Grab, Lyft гэх мэт төрийн эзэмшлийн нэг ч хувьгүй, нэг ч автомашингүй улам л хөгжөөд болоод л байна, манайх яг эсрэгээрээ явах юм. Дараа нь scooter тэгээд дугуй оруулж ирээч нэг мөр… " хэмээсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголын нийслэл болон аймаг орон нутагт амьдарчих юмсан идда гээд явж байгаа эрхэмсэг пруссчид минь бид ийнхүү төгслөө.Халтуур пиздис боллоо хужаа машаан таксинд шаалаа надад нэг санаа байна.Монголын таксичдын нэгдсэн нам МТНН байгуулж 2028 оны сонгуульд 50.с 60 суудал авахгүй бол болохоон байлаа.Намыхаа даргаар Л.Гүндалайг сонгож энэ хүмүүсийн өөдөөс сөрөн зогсоё.Манай намын зөвлөхөөр Намбарын Энхбаяр С.Баяр .Сү.Батболд Буян Жагаа нар ажиллах байх намынхаа санхүүжилтийг яах вэ?гэж үү?олсон орлогоосоо нэг дансанд төвлөрүүлье. Энэ намд нүүрс тээврийн жолооч нар алсын тээврийн жолооч нар нарантуулаас тээвэр хийдэг жолооч нар бүгд нэгдэнэ.Жолоо мушгидаг бүх хүн хамрагдана мөн дарга нарын жолооч нарыг гатнуулаар ажиллуулж болно манай намын уриа нь бол торгууль төлбөр замын цагдаагийн дарамт машааны татвар зам ашигласны өндөр татварыг эсэргүүцэх өшөө олон асуудлыг хөндөх учраас "ЖОЛООЧ НАРАА ХАЙРЛАЯ" гэсэн уриа байх болно.Одоо монголчууд энэ 2 намаас залхсан учраас энэ нам ус агаар мэт хэрэгтэй ёстой жинхэнэ олон санал авна шүү үнэмлэхүй ялалт байгуулаад засгийн эрхээ авна.Эртхэн хэлье авилга албан тушаалын хийрхэл бол байж болохгүй яг мөнчгөрөөрөө шударга явцгаана шүү ийнхүү шинэ улс төрийн хүчин мэндэллээ жолооч нараа нэгдээрэй уаах хоржийлоо

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button