УЛС ТӨРУлс төрийн мэдээ

П.Цагаан “Төр 34 хувиасаа татгалзсаныг сануулж”, С.Бямбацогтын ам руу “алгадав”

2025.08.27-нд С.Бямбацогт ЗГХЭГ-ын дарга болоод удаагүй байхдаа "Х сар гэхэд "Эрдэнэт"-ийн овоолго ашигладаг компаниудын 34 хувийг, эсвэл түүнд дүйцэх АМНАТ-ийг авч эхэлнэ" хэмээн мэдэгдэж байв.

2025.12.22-нд "Ачит Ихт" ХХК-ийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ. Ажлын хэсэг цаашид энэ хувийг аль болох 50 хувьд хүргэхийн төлөө ажиллана" гэж ярьсан.

Гэтэл эл мэдээлэл худал болж таарлаа.

2025.12.26-нд "Ачит Ихт" ХХК нь С.Бямбацогт бичиг хүргүүлжээ.

Тухайн бичигт, 2014 онд 34 хувиа эзэмшүүлэх хүсэлтээ хүргүүлэн үүргээ биелүүлж байсан ч, төр эзэмших эрхээсээ татгалзсан. 2015 оны шинэчилсэн гэрээгээр "Эрдэнэт үйлдвэр"-т 33.2 тэрбум, Монгол Улсад 42.6 тэрбумын ашиглалтын төлбөр төлсөн. 10 гаруй жил 14 удаа ард түмэн өгөөж хүртээх IPO хийх санал хүргүүлсэн. "Ачит ихт" ХХК-ийг төлөөлөлн Засгийн газартай 34 хувийн хэлэлцээ хийх эрх бүхий ажлын хэсгийг татан буулгаж байна. Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсэгт "Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх заалтыг үндэслэн 50 хувийг эзэмших санал тавьж байгаа. Энэ нь "Ачит ихт" ХХК-ийн ажлын хэсгийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудал тул татаж буулгаж, хэлэлцээг цаашид тус компанийн хувьцаа эзэмшигчид хийнэ" гэхчлэн тусгажээ.

Нэгдүгээрт, “Ачит-Ихт” компани “Эрдэнэт”-ийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг. Үйлдвэрээ 2010 онд барьж эхлээд, “Эрдэнэт” үйлдвэр “Ачит-Ихт” компанитай 2010 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 2014 оноос үйл ажиллагаа явуулсан. Гэрээнд ““Эрдэнэт” үйлдвэр балансын бус хүдрийнхээ оронд “Ачит-Ихт”-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ” хэмээн заасан байдаг. "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргаар Ц.Даваацэрэнг ажиллаж байх үед, П.Цагааны эхнэр Д. Эрдэнэцэцэгтэй ““Эрдэнэт үйлдвэр" “Ачит-Ихт”-ийн 34 хувийг эзэмшихгүй” хэмээн гэрээлж, төр хувиасаа татгалзсан. Нэлээн хэдэн жилийн дараа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нарт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас шалгагдаж байгаа гэгдээд өдгөө хүртэл таг чиг.

Хоёрдугаарт, П.Цагаан арав гаруй хүнтэй ажлын хэсэг байгуулж, Засгийн газартай хэлэлцээ хийлгэхээр ажиллуулсан. Эл ажлын хэсэгт хуульчид хүртэл багтсан байдаг. Засгийн газрын БЭТ Ж.Батзандантай ч уулзсан удаа бий.

Гуравдугаарт, 2014 оны гуравдугаар сарын 7-ноос хойш П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг “Ачит Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, түүний дүү Д.Жаргалсайхан дэд захирлаар нь ажиллаж байгаа юм. “Ачит Ихт” ХХК-ийг хуваагаад эзэмшчихсэн “Степпкупер”, “Цаглавар” компаниудын хувьд дийлэнх буюу 78 хувийг нь эзэмшиж байгаа “Степпкупер” ХХК-ийг 2010 оны есдүгээр сарын 10-нд П.Цагааны хүү Ц.Мөнхтүвшин 51 хувийг, Д.Бадамдаш 49 хувийг нь эзэмшиж, үүсгэн байгуулж байжээ. Харин “Степпкупер” ХХК-ийн 49 хувь 2014 оны гуравдугаар сард П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэгт шилжсэн. 2016 оны наймдугаар сард энэхүү 49 хувийг Д.Эрдэнэцэцэгт үлдээж, 51 хувийг нь П.Цагааны хүү Мөнхтүвшингийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Өөрөөр  хэлбэл, П.Цагааны гэр бүл “Ачит-Ихт” компанийн эзэд.

Товчхондоо, төр хувт авах эрхээсээ 12 жилийн өмнө татгалзсан, хүсвэл өөрийн биеэр тохиролцоно гэдгээ зарлав.


Үүнээс өмнө юу өрнөв.

2024.04.12-нд Эрүүгийн цагдаагийн албанаас П.Цагааны "Ачит ихт" ХХК-д нэгжлэг хийж байлаа. 2025.01-р сард интердолоор эрэн сурвалжлагдаж байсан П.Цагаан саатуулагдсан. Улмаар “баривчлах шийдвэрийг хүчингүй болгуулах” саналыг прокуророос гаргаж, “Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх”-д шүүгч С.Олзод суллаж шийдвэрлэж байлаа. “Энканто” саунд шүүгчид суллахаар тохирсны дагуу эл үйл явдал өрнөсөн. П.Цагааныг сулласнаараа Ц.Элбэгдоржийг шалгахгүй байх нөхцлийг монголын шүүх бүрдүүлээд өгчхөж байв. Энэ асуудлыг олон нийт мартагнасан хэдэн сарын дараа П.Цагаан эх орондоо ирж, "Ачит ихт"-ийнхээ асуудлаар төрийн ордноор баахан гүйж, Ерөнхийлөгчийн түвшинд "гуйсан" гэгдэж байв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсноор 34 хувийн асуудал бараг замхарсан билээ.

  • Нэгт, 34 хувиа төрд шилжүүлбэл "Ачит-Ихт" байгуулагдсан цагаас хойших 10 жилийн ашиг орлогоос нь төр татвараа авна/авахгүй
  • Хоёрт, 34 хувиа төрд шилжүүлэх нь П.Цагаанд үүсгэсэн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох шалтгаан мөн/биш 

П.Цагаан төртэй тохирох ийм хоёр бодит маргаан бий гэхэд болно.

Ямартай ч, Засгийн газрын өнгөрөсөн долоо хоногийн /2025.12.24/ хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх оны эхний улиралд багтааж “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохыг үүрэгдээд буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

Эрдэнэтийн балансын бус хүдрийн овоолго чинь үйлдвэрийн хаягдал биз дээ. Юун стратегийн орд байх вэ дээ. Төр ашиглаж чадахгүй хаясан юмыг нь хувийн байгууллага ашиглаж мөнгө хийж байгаа биз дээ. Тэгэхлээр энэ асуудал овоолгондоо биш АН-ын Цагаан ашиглаж байгаа учраас л хөрөнгийг нь дээрэмдэх юм яриад байгаа нь ойлгомжтой. Занданшатар ингэж овоолго ашиглаж байсан бол МАН-ынхан ингэхгүй нь ойлгомжтой ТИЙМ ҮҮ ҮГҮЙ ЮҮ

цахар
цахар

Отгонбилэгийн Эрдмин бас ийм үйл ажиллагаа явуулдаг, гэтэл зөвхөн Цагааныг л дайраад байх юм

Зочин
Зочин

Бат гуай уулын үйлдвэрийн технологийн мэдэхгүй байж овоолгыг хаягдал хэн тогтоосон бэ өөрөө хэт мэдэмхийрэгч болсон уу

Иргэн
Иргэн

Дээд албан тушаалтнууд албан тушаалаа ашиглан нөөц нь тодорхой байсан овоолгыг ашиглан үйлдвэрээ барьсаны дараа булаацалдаж эхэллээ дээ.

Зочин
Зочин

Ямар замаар олж авсаныг нь шалга маш их хулгай луйвар байгаа

Зочин
Зочин

хөрөнгө гаргаад шинэ үйлдвэр барих эрх Балин хамартад ч бий . Тэр худлаа чаасан нь хоёр алхахгүй баригдав

Зочин
Зочин

С.Бямбацогт Ховдын Шохойт уулнаас шохойн чулууны ордыг ашиглаж цемент үйлдвэрлэж ашиг олж байгаа хүн. Цагаанаас ялгаагүй 34% улсад өгөх ёстой.

ub emegtei
ub emegtei

bygd zygeer shiwshig, tsagaan ch ter byambatsogt ch ter sharaa yumaa, yhehiin hoorond yrgelj hudal hutsah yum ed nar

Бат
Бат

Хулгайч цагаан хаа холдохов овоолгоо бүү ашиглуул

Зочин
Зочин

ELBEGE DORLIG TSAGAAN 2 IIG L IH TETGEJEEEE. OOROO ZUGTAAL YWCHDAG

111
111

huilaitaa 34 abna geed bichchishen baihad ab geed baihad abahgui geed baigaa um shig ugaa aurad baigaa um be shuud l 34
tnoogdoh

ashigaa turiin ddansand hiih um bishuu

Иргэн
Иргэн

Төр 34% татгалзсан нь Элбэгдоржийн үед тоглосон жүжиг.

Иргэндэмчик намдуу ванчаа
Иргэндэмчик намдуу ванчаа

Одоо энэ даварсан луйварчин баривчлаад л болоо шдээ.

зочин
зочин

Монголын шүүх дампуурсан шүү дээ Саунд шалдан шүүгчид л ажилладаг болжээ. Газар дээр нь барих хэрэгтэй

Зочин
Зочин

Нээх мундаг он сар, тоо хэмжээ яриад л үнэнээсээ юм шиг бичдэг заваан сэтгүүлчид. Баримтыг мушгин гуйвуулахдаа гаргууд. Үнэн бодит мэдээлэл гэхээсээ илүү өөрсдийн өнцөг рүү шилжүүлж, гүтгэн гүжирдэж, ард түмний тархийг угаадаг бузар аргатай мөнгөний боол болсон хогийн амьтад

Холбоотой мэдээ

Back to top button