УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"ДТҮ" ТӨХК "Эрдэнэс Монгол" нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн үйл ажиллагаа ил тод, зөв менежментийг хэрэгжүүлэн үйлдвэрлэл, экспорт, санхүүгийн голлох үзүүлэлтүүд өсөж 60 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, Улсын төсөвт 265 тэрбум төгрөг төвлөрүүлснээр "Эрдэнэс Монгол" нэгдлийн 2025 оны шилдэг компани, шилдэг менежмент хэрэгжүүлэгч боллоо.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2025 онд батлагдсан бизнес төлөвлөгөө, зорилтот үзүүлэлтүүдээ давуулан биелүүлж, үйлдвэрлэл, олборлолт, экспорт, санхүүгийн гүйцэтгэлээрээ тогтвортой өсөлт үзүүлсэн амжилттай ажиллаж байна.

Тус компани 33.0 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөөг бүрэн хангаж, 100 хувийн биелэлттэй ажилласан бол Уул уурхайн чиглэлээр 3,343.8 мянган куб метр уулын цул олборлож, төлөвлөгөөг 102 хувиар давуулан биелүүлжээ.

Борлуулалт, экспортын хувьд 2,387.0 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолж, нийтдээ 577.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь төлөвлөгөөт үзүүлэлтийг 105 хувиар давуулан биелүүлжээ.

Ингэснээр 2025 онд улсын төсөвт 82.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэхээр төлөвлөснөөс эхний 11 сарын гүйцэтгэлээр 143.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 110 хувиар давуулан биелүүлэн 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилсан байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК үйл ажиллагаа явуулсан 32 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 267 тэрбум төгрөг төвлөрүүлснээс сүүлийн 1.5 жилийн хугацаанд 144.8 тэрбум төгрөг, буюу нийт дүнгийн 54 хувийг бүрдүүлсэн нь төрийн өмчит үндэсний компанид оновчтой бодлого, зөв менежмент хэрэгжсэнээр ашигтай, тогтвортой ажиллах бүрэн боломжтойг харуулж байна.

Уул уурхайн экспорт, ялангуяа нүүрсний үнийн уналтаас үүдэн улсын төсөвт хүндрэл үүссэн энэ үед Засгийн газрын бодлогын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд 120.0 тэрбум төгрөгийн татварыг нэмж улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2023 болон 2024 оны нийт 39.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийг “Чингис хаан” Үндэсний баялгийн санд төвлөрүүлээд байна. Мөн 2025 оны ногдол ашиг болох 30 тэрбум төгрөгийг хуваарилахаар төлөвлөжээ. Ингэснээр нийт дүнгээр 70 орчим тэрбум төгрөгөөр Үндэсний баялгийн санг арвижуулах юм.

Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинsuhe
Зочинsuhe

BOHIR ULS TORCHID BITGII SAMARCHAASAA

Холбоотой мэдээ

Back to top button