УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЭЗБХ: Таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.30/-ийн хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. АН-ын зүгээс хуулийн төсөлтэй холбоотойгоор бүлгийн хурлаар хэлэлцэн санал гаргаж, ажлын тав хоногийн завсарлага авлаа.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байгуулсан Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явцыг шалган судалж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсон, үйл ажиллагааг 2025 оны 12-р сарын 30-ы өдрөөр дуусгавар болголоо. Ажлын хэсэг нийт найман удаа хуралдаж, үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцан, дэд бүтэц хөгжүүлэгч “Мега инженеринг” компанийн төлөөлөлтэй уулзжээ. Ажлын хэсгээс Энэтхэгийн эксим банкны хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэсэн 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг яаралтай, үр дүнтэй хэрэглэн 2028 оноос өмнө боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах шаардлагатайг тодотголоо.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг дэмжлээ. Ажлын хэсгээс төсөв мөнгөний бодлогын уялдааг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах, гаалийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, уул уурхайн борлуулалтаас шалтгаалан төсвийн хэт тэлэлтээс сэргийлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуй нэгжүүдийг дэмжих, эмийн үнийн өсөлтөөс сэргийлэх санал хэллээ.

Мөн хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой төрийн ажил үйлчилгээг хязгаарлах, Монголбанк, санхүүгийн зохицуулах хорооноос банк давамгайлсан санхүүгийн зах зээлийн салбарыг оновчтой болгох, макро эдийн засаг санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, сангуудын үйл ажиллагааг ил тод болгох, ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлэх зэрэг 20 заалтыг тогтоолын төсөлд тусгасан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen

тэнэгтэж дууслаа... сонгуулийн циклээр 4 жилд улс орноо ийм төлөвлөгөөгөөр хөгжүүлнэ гд мөрийн хөтөлбөрөө гаргаад түүнийг нь дэмжсэн ахмадууд, ТАХаагчид одоо амаа барьцгааж бна ...........соц үеийн 5 жилийн төлөвлөгөөгөөр хуурах МАН-д цадав уу .... хохь чинь ээ гэе дээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button