УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Эрүүгийн хуулийн 13.14 заалт нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авлаа

Өнөөдөр /2025.12.30/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлт /Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ асуудлыг Хууль зүйн байнгын хороо, болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг ялладаг эл заалт нь Үндсэн хууль зөрчсөн. Мөн дан ганц сэтгүүлчдийн ч гэлтгүй иргэний үг хэлэх эрхийг зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоосон билээ.

ХЗБХ-ны хуралдаанд найман гишүүн оролцож, “Эрүүгийн хуулийн 13.14 заалт нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авалгүй, УНАГААСАН. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авлаа. Ингэснээр УИХ ажлын хэсэг байгуулан Үндсэн хуульд нийцүүлэн Эрүүгийн хуулийн 13.14 дэхь заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button