Үйл явдал: "Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн баяр төв талбайд болно

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 31, Өнөөдөр болох үйл явдал
08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
-“Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн баярыг төв талбайд зохион байгуулна.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.
Үзэсгэлэн:
-“Оны шилдэг бүтээл-2025” уламжлалт үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 3-ныг хүртэл МУЭ-ийн “Арт” галерейд гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.