"Хүйтний эрч сулартал бүтэн өнчин хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь үнэгүй хүргэнэ"

Увс аймгийн Улаангом суманд амьдарч буй бүтэн өнчин хүүхдүүдийг хүйтний эрч сулартал сургууль, цэцэрлэг, гэрт нь хүргэж өгөх чиглэлийг багийн Засаг дарга нийгмийн ажилтнуудад үүрэг болгож бензин шатахууныг Засаг даргын нөөцөөс шийдэхээр болсон байна.
Энэ талаар Улаангом сумын Засаг дарга Ц.Гантөмөр "Увс аймаг цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч өдөртөө -40, шөнөдөө -44 хэм хүртэл хүйтэрч буй. Иймд Улаангом сумын нутаг дэвсгэрт амьдарч буй бүтэн өнчин хүүхдүүдийг хүйтний эрч сулартал сургууль, цэцэрлэг, гэрт нь хүргэж өгөх чиглэлийг багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад үүрэг болгож байна. Иргэд маань ч гэсэн энэ уриалгыг дэмжиж гадуур явахдаа даарсан хүүхэд, хүүхэдтэй ээжүүдэд тусалж, ойролцоох сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч байгаарай" хэмээсэн байна.
Уг санаачилгыг Увс аймгийн Улаангом сумын иргэд сайшаалттай хүлээн авч байна.
О.ОНОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ эргүү хүүхэд л бол хүүхэд битгий ялгаа гаргаад бай мал минь
Аав ээжтэй хүүхдийг
Аав ээж нь сургууль цэцэрлэгт нь хүргэж өгнө биз дэ. Яагаад хүүхэд ялгах гэж. Харин ч зөв ажил санаачилжээ