Улс төрийн мэдээ

Б.Насантогтох саатуулагдсан тул Б.Болор-Эрдэнэ ТНБД-д зүтгэж эхэлжээ

Зам тээврийн яамны ТНБД-аар ажиллаж байсан Б.Насантогтох авлига, албан тушаалын хэргээр саатуулагдсанаар түүний оронд томилогдох хүсэлтэй хүмүүсийн нэрс яригдаж эхэлсэн байна.

Б.Нансантогтохын гэрээс тусгай ажиллагааны үеэр 350 сая төгрөг олдсон. Үндсэндээ эрчим хүчний салбарыг онилсон АТГ-ынхны хараанаас гарах боломжгүй дүрээр нэрлэгдээд байна.

Тэрбэээр Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа / 2023-11-16/ "М Си Эс Интернэйшнл" ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд барьсан цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүсэлт ирүүлсэн өдөр нь баталж, өөртөө давуу байдал бий болгосон болох нь тогтоогдоод буй.

Тухайлбал, өөрийн эхнэрийнхээ компаниар “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулсан зэрэг кейсүүдээр нэлээд гүнзгийг төвшинд шалгагдахаар байна.

Яамны төрийн нарийн бичгийн даргын статус нь өдөр тутмын гал тогооны ажлаа хариуцдаг, нэн чухал алба. Тиймээс нөхөн томилгоог яаравчлан хийх шаардлага үүссээр байгаа аж. Улмаар Зам тээврийн яам дотроос газрын даргаар ажиллаж буй Б.Болор-Эрдэнийг томилуулах лобби нэлээд хүчтэй өрнөж байгаа аж.

Б.Болор-Эрдэнэ нь тус яаманд сүүлийн арваад жил ажиллаж буй бөгөөд "Бүтэлгүй Бо" нэрээрээ салбар дундаа яригддаг. Гэвч энэ удаа сайдынхаа дэмжлэгээр ТНБД-ын албан тушаалд зүтгэж байгаа. Өмнөх сайд нь уг томилгоог эсэргүүцсэн гэх мэдээлэл байгаа юм.

Эрчим хүчний салбарыг хамарсан АТГ-ын тусгай ажиллагаанд Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нарын ТНБД-аар ажиллаж байсан хүмүүс хамрагдан шалгагдаж, тодорхой баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг үүсгэн, 30 хоног саатуулан шалгах нөхцөл үүсээд байгаа нь анхаарал татах өнцөг билээ.

Тиймээс дараачийн ТНБД нарын томилгоог Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх замаар, намын гэхээс илүү зарчмын томилгоо хийх орон зай нэн чухал хүлээлт үүсгээд байна.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АТГ ажиллаж эхэлсэн нь сайн хэрэг гэхдээ яагаад дандаа дараа нь л илэрдэг юм бол өмнө нь хяналт шалгалт байгаагүй юм шиг ийм их мөнгө гэрээс нь гарна гэдэг энгийн хэрэг биш санагдаж байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шуналын тийпнүүд яана даа.

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Сэмээрхэн ажиллаж л байгаа байх оо. Үйлдэл дээр нь барих сэжүүрийг хайхад цаг орох биз.

Зочин
Зочин

Ene hunii ehneriin kompaniitai hiisen geree gesen hesgiig unshaad bi lav shokond orson tor tordoo ingej shurgalsan baij bolno gej bodood ulam itgel aldagdaj bna

Зочин
Зочин

ТНБД гэдэг чинь салбарын бүх ажлыг барьж явдаг хүн биз дээ тийм чухал суудалд ийм нэр муутай хүнийг лоббидоод байгааг ойлгохгүй байна сайд нь өөрөө хариуцлага хүлээх ёстой юм биш үү

Зочин
Зочин

Bi neg l yum helmeer bna manai ulsad mergejliin tomilgoo gej yum unendee alga bolson yum shig dan nam tanil tal gedeg yum l yvaad bna shudarga yrih hun oldohgui yum uu

Зочин
Зочин

Төрийн албаны тухай хууль гэдэг чинь цаасан дээр л байдаг юм шиг хэрэг дээрээ хэн хүчтэй нь томилогддог болчихоод байгаад л хүмүүс бухимдаад байна

Зочин
Зочин

Б Чойжилсүрэн Дэлгэрсайхан гээд өмнөх кейсүүдийг харахаар энэ салбар угаасаа их бохир юм байна гэдэг ойлголт жирийн хүнд бүр суучихлаа одоо яаж итгэх вэ гэдэг л асуулт байна

Зочин
Зочин

Ene medee bol hudlaa bish bol mash noцtoi asuudal gehdee suuliin ued medeelel ch het neg taldaa baidag bolood ali n unen ali n hudlaa gedgiig yalgahad hunderlee

Зочин
Зочин

Зам тээврийн яам дотроос хүн дэвшүүлнэ гэдэг нь угаасаа л дотоод тохироо явагдаж байна гэсэн үг шиг харагдаад байна гаднаас цэвэр хүн оруулж ирэх зориг алга уу

Зочин
Зочин

Bi huvi huniihee huvid ene tomilgoog hurdan hiigeesei gej husehgui bna harin ch il tod songon shalgaruulalt hiigeesei gej bodoj bna ter boltol tur huleeh ch bolno

Зочин
Зочин

Эрчим хүчний салбар угаасаа ашиг сонирхлын зөрчил ихтэйг бүгд мэднэ гэтэл ийм баримтууд гарч ирэхээр бүр ч итгэлгүй болчих юм ард иргэд л хохироод үлддэг нь харамсалтай

Зочин
Зочин

Ene Bolor Erdene gej hunii ajliin ur dung medehgui ch salbardaa butelgui gej yrigddag n sanamsargui bish baih gej bodogdoj bna yagaad zaaval ter gej

Зочин
Зочин

Bi ene medeelel deer neg l asuult tavimaar bna yag odoo tomilgoo hiihgui bol uls oron zogsoh uu esvel zugeer l yaaruulj baahan asuudal uusgeh geed bna uu

Зочин
Зочин

АТГ ажлаа хийж эхэлж байгаад баяртай байна гэхдээ эцэст нь ял шийтгэл бодитоор оногдох уу гэдэгт л эргэлзээ байна өмнөх жишээнүүд нэг их сайхан дуусдаггүй

borohoi
borohoi

Bolorerdene chin emartiin U batboldiin hyn shyy dee

зочин
зочин

Болор-Эрдэнэ зөв томилгоо болно шүү, алийн болгон намын шугамаар томилгоо хийх вэ, жинхэнэ төрийн албан хаагч, дипломатч зөв хүн шүү, мерит зарчмаар хуулиа баримтлаасай

Зочин
Зочин
Reply to  зочин

1

Last edited 4 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин

Иймэрхүү мэдээ уншихаар үнэхээр итгэхэд бэрх байна яаманд олон жил ажилласан хүн ингэж ил тод асуудалд орно гэдэг нь тогтолцоо бүхэлдээ асуудалтайг харуулж байгаа юм шиг санагдаад бухимдал төрж байна

Зочин
Зочин

Ene Bolor Erdene gej hunii ner dandaa asuudaltai holbogdoj yrih yum ard irged bid yag yu bolood bna ve gej asuuh erhtei sanagdaad bna ene tomilgoo boloh bol dahin l neg baahan hergiin ehlel boloh vii gej aij bna

Зочин
Зочин

350 say tugrug gedeg bol neg hunii hadgalamj bish shuu teriig yaj tsugluulsniig ni todorhoi bolgotol tomilgoo yrih ni buruu sanagdaj bna

Зочин
Зочин

Ene bugdiig unshaad harahaar zaluu uei torruu oroh husel bur ch alga bolood yavchih yum shig sanagdaj bna shudarga ajillah bolomj bna uu

Зочин
Зочин

Намын томилгоо биш зарчмын томилгоо хэрэгтэй гэдэгтэй 100 huvi sanal niilj bna gehdee ene ug jil bur l yrigddag hernee yu ch uurchlugduhgui bga n hamgiin haramsaltai

Зочин
Зочин

Ene huniig tomilvol margash ni dahin neg shinjilgee saatuulalt geed l davtagdah baih daa gej bodogdoj bna tegeheer odoo l zogsooh heregtei

Зочин
Зочин

Yamar hun TNBDeer tomilogdoh n bidnii amidrald шуud нөлөөлдөг шүү дээ зам тээвэр эрчим хүч чинь бүгд бидэнтэй холбоотой тиймээс хайхрамжгүй байж болохгүй

Варанё
Варанё

Нүдэнд нь мөнгө харагдаад наасан. Хүний шунал гэж сайхан юм даа.

Зочин
Зочин

Нэгнийхээ араар суудлыг нь булаацалдах нь нохой адгуусны замнал шүү

Зочин
Зочин

MCS ажлаа муу хийсэн үү

Зочини
Зочини

Ёстой нэг тийрэнгүүд юмаа.

Зочин
Зочин

Төрийн албаны тогтолцоог өөрчлөхгүй бол бүхэлдээ улсаа тонон дээрэмдэх ,дээрэмчин хулгайч нарын бүхэл бүтэн арми бий болжээ.МАН аа та нар өөрсдөө өчнөөн тансаг хаус аваад,ядуу эх орондоо яаж баян бөгөөд толгой өргөж амьдраад чадаж бнаа.Арай л хүмүүн бус уу.Үйлийн үр,ард түмний хараал үр хүүхдээс чинь салахгүй шүү.

Зочин
Зочин

гэмт хэрэг, хулгай луйвар мөн гэж атг, цагдаа, прокурор нь тогтоогоод өгөхөөр шүүх нь "толгойг нь илдэг"- ээ болимоор байна. Алдарт нүүрсний хэргийн хулгайч нар гэх "чапак"-ууд нь одоо гарч байна. хэдэн их наядаар нь идчихээд 3-4 жилийн ял оноогоод түүнийхээ 50 хувь эдлэхээр "сайн хүмүүжигч" гэсэн нэр зүүлгээд гаргачихдагаа боль. Хулгайч нар улсыг хохиролгүй болгох тал дээр балгасыг өндөр үнээр өгнө, иргэд банкны барьцаанд байшингаа тавьж зээлэхээрээ харшийг балгас болгож авдаг, ИЙМ Л ЯЛЗАРСАН ҮЗЛЭЭСЭЭ САЛЧИХ. ТЭГВЭЛ МОНГОЛ ХУЛГАЙЧТАЙ БАЙСАН Ч ХӨГЖИНӨ

Ахмад
Ахмад

Төрийн нэртэй ӨЛӨН БУЗРУУД МОНГОЛ УЛСЫГ элгээр нь хэвтүүлэх нь дээ !!! Ямар хулгайлж идэж ханаж цаддаггүй ӨЛӨН БУЗРУУД - ВЭ !!! Хахаж үхээсэй !!! ӨЛӨНГҮҮД !!!

Бат
Бат

Хамгийн зөв томилогоо энэ шүү салбараа мэднэ дипломат хүн өөр гаднаас хүн ирээд ажилаа мэдэхгүй шүү

Дэмжиж байна
Дэмжиж байна

Болор-Эрдэнэ бол зөв нүдээ оносон томилгоо шүү. Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан төрд шат дараалан мерит зарчмаар ажиллаж байгаа нэр цэвэр, боловсролтой сайн залуу.

Зочин
Зочин

Ямар ч чадваргүй, шийдэлгүй "Бөөрөнхий Бо" нэртэй хүн дээ.

Холбоотой мэдээ

Back to top button