Хүн тогтдоггүй ХҮН намаас дахин нэг хүн гарч одов
Саяхан аялагч, блоггер Ж.Мөнхцэлмэгийг "Дэлхийн хамгийн ядуу улсуудаар аялж, Монголын байдал сайхан байгаа мэт ойлголт төрүүлэх далд сурталчилгаа хийдэг" хэмээн олон нийт шүүмжилсэн. Энэ үеэр ХҮН намын дарга Т.Доржханд "Миний 10 жил дэргэдээ байлгаж, бэлдэж байгаа улстөрч залуу..." хэмээн хэлсэн видео бичлэг цацагдав.
Үүнтэй холбоотойгоор Ж.Мөнхцэлмэг ХҮН намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа сошиал хуудсаараа дамжуулан зарлалаа.
Ингэхдээ "Би улс төрийн зорилгоор улс орнуудаар влог хийж явдаг байсан бол 2024 онд нэр дэвших л байсан, дэвшвэл гарах ч байсан. Тухайн үед миний нэрийг рейтингийн судалгаагаар энэ дүүрэгт ийм шаанстай орж байна нэр дэвшээч гэж нэг биш удаа саналууд ирж байсан. Би дэвшээгүй. Яагаад гэвэл надад дэлхийг танин мэдэх зорилго байсан. Бас 2015 онд үүсгэн байгуулалцаж байсан ХҮН нам засагт ороход хүссэн газрынхаа дарга даамал хийх боломж байв. Би татгалзсан. Яагаад гэвэл бас л дэлхийг танин мэдэх зорилгоо дагав.
Өнөөдөр би үүсгэн байгуулалцсан ХҮН намын гишүүнчлэлээсээ татгалзаж байна, удахгүй Монголд очоод цаасаар өргөдлөө өгнө. Яагаад гэвэл дахиад л дэлхийг танин мэдэх зорилгоо дагаж байна. Одоо би дөнгөж дэлхийн талд хүрч байна “үүнээс цааш газар үгүй” гэж Эзэн Чингис хааныхаа үгийг биелүүлэхэд дахиад олон жилийн урт аялал намайг хүлээж байна. Бас би улс төрд бэлдээд эсвэл бэлдүүлээд байгаа зүйл огт байхгүй. Нэр дэвшихээ хүрвэл би өөрөө хэлээд зарлаад явчихна. Гэхдээ надад тийм цаг хугацаа алга, дэлхийг бүрэн танин мэдэх л чухал байна" гэв.
ХҮН намаас гарч байгаагаа зарлаж буйн ганц Ж.Мөнхцэлмэг биш. Оны өмнө УИХ-ын гишүүн Ж.Золжаргал намаасаа гарч, бие даагч гишүүн болсон тухайгаа зарлаж байв. Намаасаа гарч буй үндэслэлээ тайлбарлахдаа "Арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. Энэ бол чөлөөт нийгмийн л асуудал. Яагаад арга барил таарахгүй байна вэ гэхээр, би цомхон төртэй байхыг шаардаж байгаа. Гэвч өмнөх Засгийн газар маш дэлгэмэл том болсон. Парламент нь нэгдээд нэг Засгийн газар байгуулсан. Ингэж болохгүй.
Миний эгдүүг хамгийн их хүргэсэн зүйл бол Биржийн хуулийг дагаж бартерын асуудал орж ирсэн. Өөрөөр хэлбэл, газрын нөөц баялгаа бартер ашигладаг зүйл руу явж болзошгүй юм байна. Цаг нь болсон байна гэж үзээд, залуучуудын хөдөлгөөний үеэр ЗГ-ыг огцруулах гарын үсэг зурсан.
Түүнээс хойш засаг, төрийг цомхон байлгах тал дээр үзэл баримтлал зөрж байгаа учраас "Мөр, мөрөө бодъё, амжилт хүсье" гээд өргөдлөө өгсөн. Одоо ажилдаа анхаараад л явж байна" хэмээж байв.
Үүний дараа ХҮН намын Баянгол дүүргийн намын хорооны дарга Т.Золбоот ХҮН намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө 12 сарын 08-ны өдөр гаргасан. Мөн Г.Занданхүү ч намаасаа гарсан.
Эргэн сануулахад өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцэх үед ХҮН намын гишүүн Б.Мөнхсоёл “Би ХҮН намаас гарна. Би гарах нь битгий хэл ХҮН нам тарах ёстой. Гишүүдийнхээ үг, үйлдлийг хянаж, заадаг, дотоод ардчилалгүй нам бол ХҮН нам шүү” хэмээн сэтгүүлчдэд яриа өгч байсан ч сүүлд сэтгэл хөдлөлөөр тийм зүйл хэлсэн хэмээн уучлалт хүссэн билээ.
Ерөөс ХҮН нам хүн төвтэй, боловсрол өндөртэй хүмүүстэй гэгдэж олон нийтийн сонголтод нөлөөлж байсан цаг саяхан. Гэтэл хүмүүс нь цувж гарсаар, хүн тогтдоггүй, МАН-ын халаасны, Т.Доржхандыг эрх мэдэлд хүргэх л шат болон хувирлаа.
О.ОНОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сувдын хүү Баторгил бас гарлаа гээд гарч байсныг санаж байна.
Явцгүй нам. Дарга нь бүр ч хэрэг алга. Мөнхцэлмэг зөв шийдвэр гаргажээ
МАН ын охин компани
MAH h bish shyy Amarbaysgalangiin company
ХҮН хог намаас хүмүүс нь дайжин зугтаж байх шив дээ!
ter ergyy durvud dorjhandtai hen yldedeg um
Мөнхцэлмэг намаасаа гарах нь бидэнд хүртээлгүй. Дэлхийн улс орноор аялаж иргэддээ бодит мэдээлэл хүргэх нь чухал. Түүний аялалыг байнга үздэг, “далд суртчилгаа” гэж хардаггүй. Монгол улсыг “түүний аялсан улсуудаас баян” баян ч гэж боддоггүй. Аялагч Ганхүү, Батбаяр нар дэлхийгээр аялаж сайхан болгоныг үзүүлсэн. Мөнхцэлмэг нөгөө талаас нь үзүүлж явна.
ХҮН нам нь МАН н дагавар магнайд явдаг лаларын нам халтар Доржханд зөвхөн өөрт ашигтайгаар тоглолт хийж байна.Энэ намаасаа гарч байгаа залуучууд жинхэнэ зөв ойлгож та нар халтар Доржхандыг дагаснаас АН юмуу МАН н баруун зүүн хулмастай суганд очиж наалд тэгвэл энэ нам хулгайчаар дүүрсэн нам хулгайгий нь илчлэнэ шүү надад 30 хувийг өг гээд гэдийгээд хэвтчих авангуутаа баримт нотолгоотой матчихаа.Доржханд угаасаа та нарыг золигт гаргасан шүү.
tsaad ezen n Amarbaysgalan gedeg n medegdeed hymyys garaad bga
МАН -ын гар хөл болсон, Доржхандын албан тушаалын нүүр хуудас шүү дээ. ийм намд ямар олигтой хүн тогтох вэ? ойлгомжтой шүү дээ. албан тушаалд дуртай хэдэн нөхдүүд л үлдэх байх. хэнд ч хэрэггүй, Монголын хөгжилд бүр ч хэрэггүй нам шүү.