Улс төрийн мэдээ

АН-ын дотоод зохион байгуулалтыг Үндсэн дүрэмд нийцүүлэх 25 гишүүнтэй танилц

АН-ын дотоод сонгууль хоёрдугаар сараас албан ёсоор эхэлнэ. Тэгвэл АН-ын ҮБХ-ноос албан тушаалын дагуу батламжлагдсан УТЗ-ийн гишүүдийг хэн буйг танилцуулж байна.

Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж болон ҮБХ-ноос сонгогдсон УТЗ-ийн гишүүд:

Б.Бейсен, Х.Болормаа, А.Ганбаатар, Д.Ганбат, Б.Жаргалан, Т.Батцогт, Л.Даваасүрэн, Б.Баянмөнх, Да.Ганболд, Н.Жавзанпагма, Ш.Адьшаа, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Л.Одсэр, Н.Пунцаг, Э.Тамир, М.Чимэддорж, Д.Эрдэнэбат, Ц.Батхуяг, Ц.Оюундарь, Б.Ган-Очир (АЗХ), С.Мөнх-Эрдэнэ (АОХ), О.Цоодол (ААХ) 

Дээрх гишүүд АН-ын шинэчлэгдсэн Үндсэн дүрмийн хүрээнд хийгдэж буй Ардчилсан намын дотоод зохион байгуулалтыг Үндсэн дүрэмд нийцүүлэх журмыг эцэслэн батлах аж. Энэхүү түр журмын хүрээнд дээрх саналын эрхтэй УТЗ-ийн гишүүд нь есөн хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийг зохион байгуулах зөвлөл байгуулна. Тус зөвлөл нь хоёрдугаар сараас эхлэх дотоод сонгууль, шинэчлэлийн аяныг гардан зохион байгуулах юм байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen

Баярцогтыг ерөнхийлөгчид дэвшүүлэх нь зөв шүү.................... өөр гарц харагдахгүй бгаа шүү танай намд

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Да Ганболд..... нартайгаа зууралдаад байвал өөдлөхгүй

Холбоотой мэдээ

Back to top button