Нийгэм мэдээ

Хохирогч залуугийн аав: Миний хүү Б.Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн

"Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогдсон талаарх мэдээллүүд гараад байсан. Тодруулбал, энэ сарын 15-ны 05:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Уг зодоонд Б.Амарсайхан байсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллага баталсан ч өмгөөлөгч нь үгүйсгэсэн юм.

Тэгвэл уг хэргийн хохирогч залуугийн аав "Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү /2026-02-14/-нд Таванбогдын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн. Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү" гэжээ.

Б.Амарсайхан нь өнгөрсөн оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100-д байрлах "Канте" шөнийн цэнгээний газрын гадна УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл” группийг үүсгэн байгуулагч Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нартай нийлж, бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан.

Анхан шатны шүүхээс Б.Амарсайханы зорчих эрхийг найман сарын хугацаагаар хязгаарлах шийтгэл ногдуулсан. Шүүхээс түүний зорчих эрхийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан байдаг.

Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

bolj ogvol eniig odood zoduulchih sonirhol ihessenuu

Зочин
Зочин

hovdiin urianhai zahchin bayduud adagiin hulgaichuud

Холбоотой мэдээ

Back to top button