Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилж, яаралтай горимоор хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачлан өргөн барьж байгаа талаар УИХ-ын Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр, УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал хөндөгдөж байгаа парламентыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуулийн төслийг санаачлан өргөн барьж буй. Үүнд,

Өргөсөн тангарагаасаа няцсан бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын чуулганаар заавал хэлэлцүүлж, Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцүүлж эгүүлэн татах

  • Шүүхийн шийдвэрээр ял шийтгэгдсэн бол
  • УИХ-ын чуулганы хуралдаанд суух, төлөөлөх үүргээ хэрэгжүүлээгүй бол
  • Жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол эгүүлэн татахыг уг хуульд тусгажээ. Цаашид энэхүү хуулийн төслийг Засгийн газар нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал,

"Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүний хувиар Ардчилсан парламентын засаглалыг бэхжүүлж, төгөлдөржүүлэх гэсэн агуулгыг энэ хуулийн төсөл хадгалж буй юм" гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
demjine
demjine

mash zuv

Зочин
Зочин

Энэ нөхөрт парламент огт хамаагүй!!!!!!!!

Зочин
Зочин

Зөв хууль санаачилжээ. Тангарагтаа үнэнч бус гишүүн олон болоод байна.

Холбоотой мэдээ

Back to top button