УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Баттүшигээс өөр МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүн алга

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ээлжит чуулган энэ сарын 12-ны Пүрэв гарагт болно. Үүнтэй холбогдуулан тус хорооны Удирдах зөвлөлд нэр дэвшигчдийн хүсэлтийг хүлээн авснаа зарлалаа.

МҮОХ-ны тэргүүнээр Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг дахин сонгогдохоор ганцаараа нэр дэвшиж буй бол дэд ерөнхийлөгчид зургаа, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн байна.

Тодруулбал Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Я.Содбаатар дэд ерөнхийлөгчид нэр дэвшжээ. Я.Содбаатар нь чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 2022 онд сонгогдсон ч удалгүй тэргүүний албыг хаших болсон юм. Тэрбээр 2024 онд улиран сонгогджээ. Мөн Гүйцэтгэх зөвлөлд Улсын Их Хурал (УИХ)-ын хоёр гишүүн нэрээ дэвшүүлсэн нь Соёлын сайд асан Ч.Номин, А.Ганбаатар нар юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)- ын дарга асан Ц.Сандуй, УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү, Монгол Банкны Төлбөр тооцооны газрын дарга М.Анар нар Гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшиж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ккккк
Ккккк

Мөнгө өгөөд нэрээ тат гэсэн байлгүй. Энэ нэг даварсан бандид өөр ажил олдохгүй л дээ.

Лол
Лол

Наад хулгайч новшоо зайлуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Бүгдийг нь дарамталсан байх шүү . Түүнээс тэр их мөнгө дарсыг суудалд дургүй хүн байхгүй шүү дээ

Зочин
Зочин

Good boy

Холбоотой мэдээ

Back to top button