УЛС ТӨРУлс төрийн мэдээ

₮1.8 тэрбумаа улсын орлого болгон, 2.6 жил хорих ангийн номын санч хийсээр суллагдсан Т.Аюурсайхан

"Нүүрсний" гэх тодотголтой хэргээр хоригдох хугацаандаа "Насанд хүрээгүйчүүдийн хорих анги" буюу ШШЕГ-ын "Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага"-д номын санчаар ажилласан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан гурав хоногийн өмнө суллагдлаа.


Түүнийг Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар буруутгасан. Уг хуулийн заалтад "Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Т.Аюурсайханд 3 жилийн хорих ял, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 1053 дугаар магадлалаар түүнд оноосон гурван жилийн хорих ялыг 2.6 жилийн хорих ял болгон өөрчилсөн байдаг. 

Уншигч та санаж байгаа бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Халуулах хавар болно, нүүрсчдийг эх орноос нь хөөнө" гэж хэдэнтээ хэлсэн. Мөн мэдэгдэл бүртээ Т.Аюурсайханыг суллагдах гэж байгааг хэлсээр ирсэн.

Б.Энхбаяр Т.Аюурсайханыг байн байн хэлсний учир: Б.Энхбаяр 2023-2024 онд ХЗДХ-ийн сайдаар ажиллахдаа "Нүүрсний сонсгол"-ыг хийсэн. Энэ үеэр Т.Аюурсайхан үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр хоригдсон нь энэ.

Т.Аюурсайханы суллагдмагцаа цахимд нийтэлсэн мэдэгдлээс юуг анзаарах ёстой вэ: Хэргээ хүлээгээд 2.6 жилийн ялаа эдлэн гарч ирмэгцээ "Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Түүний ард намайг гэмт хэргүүдийг нь илчилнэ гэж эмээсэн Ардын намын томоохон бүлэглэл бий. Миний бие ард олонд нэг удаа худал хэлж үзээгүй, хэлсэн үг болгондоо эзэн болсоор ирсэн. Миний үг, үйлдэл зөрж байгаагүй" гэж өөрийгөө өмөөрөв.

Мөн төгсгөлд нь "...Монголын Эх орон, Монголын ард түмний өнгөрснийг одоо, ирээдүйтэй нь хамт хулгайлсан гэмт этгээдүүд шударга ёсны өмнө удахгүй сөхрөхийг ард түмэн харах болно. Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг бүх талаар дэмжиж хамтарч ажиллах болно" гэж хэлээдхэв.

Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэд өсөрхөж буй тул одоогийн Засгийн эрх барьж буй Г.Занданшатартай гар барих хүслээ ийн илэрхийлэв.

Гэвч Г.Занданшатар бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг хорих ял сонсох үед УИХ-ын дарга байсан. Одоо Засгийн газарт нь ХЗДХ-ийн сайдаар ажиллаж, "хүслийг нь биелүүлж" яваа Б.Энхбаяр ч тэр үед сайд байсан. Энэ циклээс гарсан хүн нь Л.Оюун-Эрдэнэ.

Т.Аюурсайхан өөрөө хүссэн ч улстөрд эргэн ирж чадахгүй: Улс төрийн албан тушаалтан бол нийтийн албан тушаалтан. Түүнийг 2.6 жил хорихоос гадна нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 1.8 тэрбумыг хураан авч улсын орлого болгох шийдвэрийг гаргаж байсан юм. Тооцоолон үзвэл түүний нийтийн албанд томилогдох эрх 2029 онд сэргэх учиртай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

enend ooriinh ni mungu gej baihgui. baih ch yosgui. ulsiin mungiig ushuu ch idsen bgaa. naizuud ni teruugeer ni tuilj bgaa

хүннү
хүннү

1,8 тэрбум гэдэг чинь их мөнгө шүү. Зоригтой л хуссан байна шүү. Оюун-Эрдэнэ хилсээр шоронд хийж “мөлчгөрөөрөө” олсон 1,8 тэрбумыг улсад хураалгасан болов уу?

Холбоотой мэдээ

Back to top button