МАН-ын ХЕХ-ны хурал товлогдоогүй байна
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал МАН-ын Бага хурлын хоёрдугаар хурлаар "УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, ЭХ-ний сайд асан Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. МАН-ын дүрмээр эдгээр гишүүдийг түдгэлзүүлэхээр намын хяналтын хороонд өнөөдөр албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа, зүтгэл авлига албан тушаалын хэрэг ёс зүйн хариуцлагаас хамгаалах бамбай болох учиргүй" хэмээсэн юм.
Одоогийн байдлаар дээрх хүмүүсийг МАН-ын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх ХЕХ-ны хурал товлогдоогүй байна. Мөн зарим эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр намаасаа гарах өргөдлөө өгөх гэж буй аж.
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан /2025.11.18/-ны өдөр болж Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгосон билээ.
Тэгвэл Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг намын гишүүнээс хасах эсэхийг шийдэх МАН-ын Хяналтын хорооны гишүүдийг танилцуулж байна.
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөр
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга Б.Амарсанаа
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Б.Бадамсүрэн
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Ш.Алтанчимэг
- ХЕХ-ны гишүүн, /НМХГ-ын дарга асан/ МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Л.Эрдэнэчулуун
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Ц.Алтанзаяа
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн С.Янжинсүрэн
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Баярсайхан
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Атармаа
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Б.Нямжав
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Г.Цэдэндамбаа
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн М.Цогт
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн И.Буянжаргал
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Б.Амарсанаа
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Энхболд
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Ж.Ундармаа
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Т.Баасанцогт
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Ж.Хишигбаяр
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Алтантуяа
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Н.Сайнбуян
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Ч.Батцэнгэл
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Б.Оюун-Эрдэнэ
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Т.Бүдээхүү
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Э.Нарантунгалаг
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Т.Ням-Осор
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Б.Баттүшиг
- МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн С.Галбадрах
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хорооных нь дарга нь Дорнотын мафийн уулаа Мөнхтөр гэхээр бөөлжлөө. Пeтрочайна хавийнхан андахгүй дээ Үнэхээр мафижсан нам юм байнаа. Учралын хамаатан гэлүү
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud