Н.Алтанхуяг: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж хэлээд л адлагдаж эхэлсэн
"Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэрэг шалгагдаж, шүүгдэж эхлээд дөрвөн жилийн нүүрийг үзсэн. Энэ хугацаанд анхан шатны шүүхэд хоёр, давж заалдах шатны шүүхэд нэг, УДШ-д нэг удаа шүүгдсэн.
Хамгийн сүүлд буюу БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-д /2025.09.08-2025.09.17/ хүртэл 10 хоног шүүхдээ гурван ААН, 19 хүнийг буруутган яллаж, 23-ыг нь цагаатгах шийдвэр гаргасан билээ. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт гэх дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин шүүгдэх болсон билээ.
Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо уг хэрэгт холбогдогч этгээдүүд тайлбар өгч, шүүгчийн асуултад хариулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг " Би та нарт Ч.Сайханбилэг гэдэг нэг л нэр хэлээд байгаа. Тэр нэрийг мөрдөгч яагаад хасаад байгаа вэ. Бид хоёрыг л хуйвалдсан гэж хэлэх гээд байгаа. Мөрдөгч хоёр дахь удаагаа яллагдагчаар татах саналыг прокурорт явуулахдаа Н.Батбаяр бид хоёрыг үлдээгээд, Ч.Сайханбилэгийн нэрийг хасчихсан байсан. Ингэж л хонгилддог байхгүй юу.
Намайг энэ хэрэгт хахуулиар байр авсан гэдэг асуудал яриад болохгүй болохоор процедур яриад эхэлсэн. Аль ч Засгийн газарт улсаа цөмлөчихье гэх сэтгэхүйтэй хүн байдаггүй гэж би хардаг.
...MCS-ийнхэн надад гомдоно байх. Ний нуугүй хэлэхэд манай Засгийн газар гарч ирэх үед Тавантолгойгоос хил гарах, Сайншанд руу гарч байгаа төмөр замыг хаа гуяар нь хувийн компаниудад өгчихсөн байсан. Нэг нь MCS, нөгөө нь Б.Дэлгэрсайханы компани. Бид бодлого л ярьж, төрд буцааж авсан.
Би 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээс л эхэлж адлагдаж эхэлсэн. 2022 онд архивт байгаа материалыг өөрчлөн байж намайг хэрэгт хутгасан. Би УЕП-т “Та яагаад ХБ гэх үг, үсэггүй хэрэг оруулж ирээд намайг УИХ дээр шившиглээд байгаа юм бэ. Үүнийгээ зогсоо. Намайг цагаатга” гэж зургаан удаа өргөдөл өгч байсан" хэмээсэн юм.
Шүүх хурал үргэлжилж байна. Бид шийдвэр гармагц эргэн мэдээлэх болно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдсэн бол ганданд үзмэрч хийнэ гэж үлээх байж дэ
Яасан ч ядаргаатаймдээ. Би ерөнхийлөгч болох хүн гээд л байхын. Хэн таныг яг ерөнхийлөгч болно гээд байгаан. Тэр сонголтыг чинь та өөрийгөө биш ард олон хийнэ шүүдээ.
ЕК ийн сонгуульд нэрээ дэвшүүлье л гэсэн бна хө. Хэн ч нэрээ дэвшүүлж болно, хрн сонгох эсэх нь бидний асуудал шдэ.