Улс төрийн мэдээ

Сэлэнгэ аймгийн намын хорооны даргад П.Тогтохбаяр яригдаж байна

Сэлэнгэ аймгийн намын хорооны гишүүний 164 суудлын төлөө 299 нэр дэвшигч бүртүүлсэн талаар Ардчилсан нам өөрийн цахим хуудастаа мэдээлсэн билээ.

Тус аймгийн Ардчилсан намын дотоод шинэчлэл, бүтцийн өөрчлөлт улс орон даяар өрнөж буй энэ үед Сэлэнгэ аймгийн намын хорооны даргын сонгууль намын дотоодод ч анхаарал татаж байна.

Аймгийн Ардчилсан намын хороог ирэх дөрвөн жилд хэн удирдах, орон нутгийн сонгуульд ямар тактиктай оролцохыг шийдэх энэхүү албан тушаалд хэд хэдэн хүнд шаанс бий.

Тухайлбал, улс төрд туршлагатай тэр дундаа Сэлэнгээс карьеараа эхлүүлж байсан Аж үйлдвэрийн сайд асан, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилласан байсан Д.Эрдэнэбат, 2024 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батбаяр болон залуучуудын төлөөлөл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын захирагчаар ажиллаж байсан П.Тогтохбаяр нар илүү өндөр боломжтой хэмээн яригдаж буй.

Д.Эрдэнэбат, Д.Батбаяр хоёрын хувьд улс төрийн тодорхой туршлагуудтай, нам дотроо ч тодорхой албан тушаалуудад томилогдож ирсний хувьд П.Тогтохбаяр энэ удаад аймгийн намын хорооны даргад илүү шинэ дүр болж гарч ирэх магадлалтай харагдаж байна. Түүнийг Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний хувьд намын дотоод шинэчлэл, бодлогын түвшинд идэвхтэй ажиллаж ирсэн гэдгээр нь мөн хамгийн боломжит хувилбараар харж байгаа болов уу. Учир нь намын анхан шатны гишүүдэд илүү ойр ажиллаж чадна гэх хүлээлт бий.

Сэлэнгэ аймаг Монголын газар тариалан, дэд бүтэц, худалдааны гол зангилаа бүс нутаг гэдгээрээ онцлог. Түүнчлэн Евроазийн Эдийн Засгийн Холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийхээр болсон энэ цаг үед Алтанбулаг боомт нь энэ хэлэлцээрийн хамгийн чухал экспорт, импортын суваг болох юм. Тиймээс эндхийн намын хороог хэн удирдах нь 2024-2028 оны орон нутгийн хөгжлийн бодлого болон Ардчилсан намын улс төрийн байр суурьт шууд нөлөөлөх юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тогтохбаярыг дэмжиж бна аймаг орон нутагаа илүү мэддэг одоо цаг нь ч болсон хол явах залуу

Т1 фста
Т1 фста

Ямар элэнцэгний чинь Намын хороо. Хулгайчууд!

Зочин
Зочин

Сэлэнгийн АН-хандаа амжилт хүсье.........2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх АН-ын лидер С.Баярцогтыг та бүхэн тууштай дэмжээрэй..........

Хишигжав.
Хишигжав.

ЗАЛУУ ХҮН П.ТОГТОХБАЯРЫГ СОНГОХ НЬ ЗӨВ.

Зочин
Зочин

Кккккк энэ тэгээд ард түмэнд сонин мэдээ юу

Back to top button