Меланиа Трамп Жеффри Эпстейнтэй ямар ч холбоотой байгаагүй гэж мэдэгджээ
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп пүрэв гарагт /2026.04.09/ гэнэтийн мэдэгдэл хийхдээ бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейнтэй ямар нэгэн холбоотой байгаагүй гэжээ. Түүнийг Эпстейнтэй холбож буй мэдээллүүд бүгд одоо зогсох ёстой гэж тэр хэлсэн байна.
Эпстейний хохирогчдыг оролцуулсан Конгрессын сонсгол явуулахыг Меланиа уриалжээ. Мөн Эпстейн түүнийг Трамптай танилцуулсан гэх мэдээллийг үгүйсгэж, “Миний нэр хүндэд халдах гэсэн муу санааны оролдлогууд” гэж шүүмжилсэн байна. АНУ-ын Тэргүүн хатагтайн алба Меланиа Эпстейний талаар мэдэгдэл хийнэ гэж огт зарлаагүй. Цагаан ордон Меланиа үг хэлнэ гэдгийг зарласан ч ямар сэдвээр мэдэгдэл гаргахыг тодотгож өгөөгүй байжээ.
Меланиа “Эпстейн хүчирхийлэл үйлдэж байсан талаар би огт мэдээгүй. Түүний ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй. Үүрэг гүйцэтгээгүй” гэсэн юм. Мөн тэр хохирогчдод Конгрессын өмнө тангараг өргөн мэдүүлэг өгөх боломж олгохыг уриалжээ. Тэр “Хүсвэл хохирогч эмэгтэй бүрд өөрийн түүхээ олон нийтийн өмнө ярих эрхтэй байх ёстой. Тэдний мэдүүлгийг Конгрессын тэмдэглэлд мөн хадгалах учиртай. Тэр цагт л бид үнэнийг олж мэдэх болно” гэсэн юм.
Эх сурвалж: BBC














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene yanhna baihgui bian gej baihgui/ new yorkiin y####n baisan avgai