Тодруулга: ГХЯ-аас Эрээний консул З.Лхагвадоржийн асуудлаар дотоод шалгалт явуулж байна гэв

БНХАУ-ын талаас Эрээн хотод суух Ерөнхий консул З.Лхагвадоржийг авлигын асуудлаар яаралтай эгүүлэн татах шаардлага ирүүлээд байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Одоогоор БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас ийм агуулгатай албан мэдээлэл ирүүлээгүй. Дээрх мэдээллийн мөрөөр дотоод шалгалтын ажиллагаа явуулж байна" гэсэн юм.
З.Лхагвадорж нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед буюу 2025 оны нэгдүгээр сард ХҮН намын квотоор Ерөнхий консулаар томилогдсон . Тэрбээр тухайн үед Шадар сайд Т.Доржхандын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм.
Түүнийг “Нэг цэгийн үйлчилгээ” нэрээр хүнд суртал үзүүлж иргэдийг чирэгдүүлдэг, авлига авдаг гэх мэдээлэл цахим орчинд газар авч байна. Мөн өөрийгөө Б.Батцэцэг сайдын хүн гэж томордог талаар Замын-Үүд сумын иргэд хэлж байгаа аж.
Салбарын яамнаас гадаадад суугаа дипломат төлөөлөгийн газрын албан хаагчдын үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой асуудалд хяналт тавьж, гомдол мэдээллийг шалгаж ажилладаг. Хэрэв албан тушаалын байдлаа урвуулан ашигласан тохиолдол илэрвэл хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах нөхцөл байдал үүсэх юм. Бид энэ асуудлын талаар эргэн мэдээлэх болно.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МУ-аас эх орноо төлөөлөн гадаад улсуудад суухаар ГХЯ-наас томилогдож буй нөхдүүдийн ихэнх нь дээрээсээ татаастай ...юмнууд байдаг. Улсынхаа нэрийг бодохоо байг, эцэг эхийнхээ нэр нүүрийг бодчмоор юм хааяа
bulai
Монгол улсад нүүрлэсэн авилга хулгайч нарын бүхэл бүтэн багийн нэгээхэн хэсэг шүү халтар Доржханд монголын иргэдэд гай лай хоёрыг л авчирнаа бүгдийг нь хөөн зайлуулж эх орноо аврах юмсан.
Хүн нам бол бузарууд улс төрийн янханууд дахиж битгий сонгоорой
Энэ Батцэцэг гэх дээлтэй бузар авгайгаа хурдан зайлуулаач ээ. Энэ хүний идсэн уусан, мэргэжил боловсролгүй хүмүүсийг гадаадруу элсэн сайд консулаар томилдаг байдал хэтэрлээ, мөн дэндүү боловсрол муутай байна аа. Тайлангаас нь юм асуухаар ширээн доогуураа гар утсаа ухаад суучихдаг, маргааш нь шал өөр юм ярьдаг, үгийн сан, ярих чадвар муу, бүх талаараа муу байна. Дээлээ сурталж байгаа нь сайн хэрэг,
Энэ хулгайчийг Эрээнд консулаар томилсон томилгоо нь манай Гадаад яамны томилгоо аль хэмжээнд дампуурсныг илтгэнэ. За энэ жижигхэн хулгайч ч бас яахав, АНУ-д суух манай элчин сайд гээд нэг сайхан алиалагч / clown бий.