НИЙГЭМНийгэм мэдээ

“Монгол дуунууд-Алтан үе” тоглолт Соёлын төв өргөөнд болно

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09:30-13:30 цагт: Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023-2025 онд “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалт хийсэн тайлангаа “Галлериа Улаанбаатар”-д танилцуулна.

10:00-18:00 цагт: Монголын энтертайнмент технологийн салбарын шинэлэг технологи, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг “MET EXPO 2026” хоёр дахь жилдээ "M Bank Arena"-д болно.

11:30 цагт: "Алтайгаа номтой хот болгоё" 10 мянган ном цуглуулах аяны талаар зохиолч Т.Эрхэмбаяр, зохиолч, яруу найрагч Н.Пүрэв, яруу найрагч, сэтгүүлч Т.Сайхнаа, Говь-Алтай аймгийн номын сангийн захирал Я.Одгэрэл нар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

19:00 цагт: “Монгол дуунууд-Алтан үе” тоглолт Соёлын төв өргөөнд болно.

19:00 цагт: Монгол ардын урлагийг түгээн дэлгэрүүлэгч уран бүтээлчид, байгууллагууд хамтран “Сэтгэлд эгшиглэх ардын аялгуу” тоглолтыг МҮЭСТО-д тоглоно.

Хилийн чанадад:

  • БНЭУ-ын Гандинагар хотод Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ саоын 12-17-нд болж байна.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button