Зуслангийн автобусны чиглэлд түр өөрчлөлт оруулав
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлхийн замаас Сэлбийн эцсийн зогсоол хүртэлх авто замыг засварлахтай холбогдуулан зуслангийн бүс рүү явдаг нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөлт оруулахаар болжээ.
Тодруулбал, тус авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 18-ны өдрийн 05:00 цаг хүртэл хааж, зам засварын ажил хийх аж. Үүнтэй холбоотойгоор Бэлхийн суурьшлын бүс рүү үйлчилдэг Ч:28 Сэлх–Ард кинотеатр чиглэлийн автобусны замналыг түр өөрчилж Түмэн баялаг дэлгүүр хүртэл богино эргэлтээр үйлчлэхээр болжээ.
Одоогоор Бэлхийн чиглэлд нийтийн тээврийн хоёр чиглэлийн 22 автобус иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Иймд иргэдийг зорчих маршрутаа урьдчилан төлөвлөхийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.
Х.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ойлгогдохоор олигтойхон тодруулаад бичмээр юм. Сэлбэ-ийн эцэс хүртэл хаах юм уу. Сэлхийн замыг хаах юм уу.
Санзайн Цэргийн амралт буюу Баян ахмадын амралт хүртлэх замыг засах уу ? Шороо босоод , машин, автобусуудын эрэг боолт унаад эвдрээд дуусах нь дээ. Нийслэл , Чингэлтэй дүүргийн азза засахгүй юм уу? Анхааралдаа аваач !!!