Нэмэлт цагт Кабо Верде авто гоол оруулж байж л Аргентин хожив
Хөлбөмбөмгийн аваргын цомоо хамгаалахаар ДАШТ-д өрсөлдөж буй Аргентин өнөө өглөө Кабо Вердетэй тоглолоо. Нэмэлт цагт Кабо Верде авто гоол оруулж байж л Аргентин хожсон байна. Анх удаагаа ДАШТ-д оролцож буй Кабо Верде томоохон багуудын эсрэг ямартай ч хожигдол авалгүй өдийг хүрсэн байсан юм. Тус баг H хэсгийн эхний тоглолтоо дэлхийд чансаагаараа эхний гуравт ордог Испанитай таарч, нэг ч гоол алдалгүй тэнцсэн байдаг. Тэгвэл ийнхүү хасагдах шатанд Аргентинтай таарч ДАШТ-аа өндөрлүүлэв.
Тоглолтын 29 дэх минутад Лионель Месси гоол оруулж, Аргентины шигшээ тэргүүлж эхэлсэн юм. Хариуд нь Кабо Вердегийн Дерой Дуарте 60 дахь минутын орчим гоол оруулж онооны харьцааг тэнцүүлжээ. Нэмэлт цагийн хоёр дахь минутад Аргентины Лисандро Мартинес гоол оруулсан ч Кабо Верде бууж өгөлгүй Сидни Лопес онооны харьцааг 2:2 болгосон юм. Гэвч Лопес Габрал авто гоол оруулснаар Аргентин дахин тэргүүлж эхэлжээ. Габралд онооны харьцааг тэнцүүлэх боломж гарч ирч чөлөөт цохилт хийсэн ч Аргентины хаалгач Эмилиано Мартинес хааж чадсан байна.
Энэ удаагийн ДАШТ-д аль баг хожих вэ гэдгийг ЭНД ДАРЖ тааварлан, найзуудтайгаа өрсөлдөөрэй
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.