НИЙГЭМНийгэм мэдээ

Өсвөрийн шатарчдын Азийн АШТ-ээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ

БНХАУ-ын Шэньжэнь хотноо өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруудах тэмцээн эхэлжээ. 28 дахь удаагийн уг тэмцээнд 32 орны 900 гаруй шатарчин зургаан насны ангилалд оролцохоор ирсэн байна. Манай улаас Г.Мөнхбаярын удирдлагад 23 шатарчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байна.

Манай улсаас рапид түргэн тоглолтын төрөлд кандидат мастер И.Цэлмүүн хүрэл медаль хүртээд байна. Тэрбээр охидын U12 ангилалд долоон өрөг тоглосноос зургаа хожиж, нэг хожигдсон амжилтаар шалгарсан байна. И.Цэлмүүн нь "Сүү" ХК болон "Босоо ноён" клубын тамирчин бөгөөд өсвөрийн ДАШТ, Дэлхийн цомын хүрэл медальтай, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button