НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Энх-Оргил өнөөдөр 10 тулаанд нэг ч ялагдаагүй Эльбек Алышовтой тулалдана

Даруу төлөв, хөдөлмөрч зангаараа олон залуусыг үлгэрлэж яваа МУГТ, холимог тулаанч Б.Энх-Оргил "One Championship" холбооны аваргын бүсээ хамгаалах тулаан хийнэ. Түүнтэй Азербайжаны тулаанч Эльбек Алышов тулалдана. 1999 онд төрсөн Эльбек Алышов холимог тулааны дэвжээнд 10 тулалдахдаа нэг ч ялагдаагүй яваа.

Аваргын эсрэг "ялагдашгүй өрсөлдөгч" нарын тулаан өнөөдөр Тайланд Улсын Бангкок хотын Лампини ордонд болно. Б.Энх-Оргил 2025 оны 12-р сарын 5-нд Бразилын тулаанч Фабрицио Андрадег ялж, ONE холбооны хөнгөн жингийн аваргын бүсийг хүртсэн. Өнөөдөр хийх "The Inner Circle 24" тулаанд Б.Энх-Оргил аваргын бүсээ анх удаа хамгаалах хариуцлагатай тулаан юм.

Мөн Б.Энх-Оргил "Netflix"-ийн “Physical Asia” шоунд амжилттай оролцож, биеийн бэлтгэл, тэсвэр хатуужлаараа олон улсын үзэгчдийн анхаарлыг татсан. Тиймээс түүнийг өнөөдөр Монголчуудаас гадна дэлхий нийт үзэж, дэмжих нь мэдээж.

Б.Энх-Оргил тулааны өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өрсөлдөгч маань сайн. Гэхдээ би аваргын бүсээ хамгаална гэдэгтээ итгэлтэй байна. Тулааны хэв маяг нь минийхтэй төстэй юм билээ. Тиймээс надад арай хялбар байх болно" хэмээсэн юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энх-Оргилдоо амжилт хүсье, Монголынхоо нэрийг дахин өндөрт өргөөрэй

Зочин
Зочин

Yalagdaj uzeegui ursuldugch geed aih hereggui, manai avarga beltgelee sain hiisen baih

Зочин
Зочин

Ийм хэмжээний тулаанд хүрсэн нь өөрөө бахархал, тайван тулаад ялалт байгуулаарай

Зочин
Зочин

Amjilt avch bus ee hamgaalaad ireerei, bugdeeree demjij baina

Зочин
Зочин

Эльбек хүчтэй өрсөлдөгч ч Энх-Оргилын туршлага давуу тал болно гэж бодож байна

Зочин
Зочин

Unuudur bugd delgetsnii umnu suuj demjih ni dee, goy tulaan boloh baih

Зочин
Зочин

Эльбек хүчтэй өрсөлдөгч ч Энх-Оргилын туршлага давуу тал болно гэж бодож байна

Зочин
Зочин

Unuudur bugd delgetsnii umnu suuj demjih ni dee, goy tulaan boloh baih

Зочин
Зочин

Монгол тулаанчдаа ийм өндөр түвшинд харах үнэхээр сайхан байна

Зочин
Зочин

Physical Asia deer harj baisan, setgeliin hattai tamirchin shuu

Зочин
Зочин

Энх-Оргилын хөдөлмөрийн үр шим өнөөдөр харагдана гэдэгт итгэлтэй байна

Зочин
Зочин

Alyshov ch bas sain tamirchin yum baina, sonirholtoi tulaan boloh ni

Зочин
Зочин

Монгол хүн дэлхийн тавцанд аваргаа хамгаална гэдэг бахархмаар мэдээ

Зочин
Зочин

Amjilt husye, ehnees ni l idvehtei tulaldaarai

Зочин
Зочин

Amjilt husye, ehnees ni l idvehtei tulaldaarai

Зочин
Зочин

One Championship-iin hamgiin sonirholtoi tulaanuudiin neg boloh baih

Сэтгэь зүрх
Сэтгэь зүрх

Эхнии үёииг л тэсчихвэл цаашаа бол манай хүнд ашигтөй ялах магадлал ихсэнэ

ууганбаатар
ууганбаатар

заа амжилт бро

Zochin
Zochin

Yalat baiguulnaa amajilt husey

Zochin
Zochin

Amjilt chadnaa yalnaa

Холбоотой мэдээ

Back to top button