“FIFA” Инфантиног дахин ерөнхийлөгч болгохын тулд шантаажилч байна гэж буруутгагджээ
Йорданы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, хунтайж Али бин аль-Хуссейн “FIFA”-г шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ. Тодруулбал “FIFA”-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантиног дахин ерөнхийлөгч болгохын тулд саналаа өгөхгүй бол санхүүгийн дэмжлэгээ зогсооно гэж сүрдүүлсэн гэж Али хэлсэн байна.
2016 онд “FIFA”-гийн ерөнхийлөгчид Инфантиногийн эсрэг өрсөлдөж гуравдугаар байрт шалгарсан Али “FIFA”-гийн гаргасан хэд хэдэн асуудлыг мөн дурджээ. Тодруулбал Арабын цомд оролцсон Йорданы тоглогчдод “FIFA” одоо болтол цалин хөлсийг нь өгөөгүй байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Инфантино Инфантино “FFE” нэртэй охин компани хөрөнгө оруулагчийн тусламжтай байгуулж хөлбөмбөгийн ДАШТ зэрэг тэмцээний зохион байгуулах эрх олгох төлөвлөгөө танилцуулсан. Хөрөнгө оруулагчид дунд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнерын ах болох Жошуа Кушнер гэх мэт хүмүүс багтаж байсан юм.
Уг төлөвлөгөө ихээхэн шүүмжлэл дагуулж, эсэргүүцэлтэй тулгарсан тул Инфанто цуцалсан. “FFE” байгуулна гэж том алдаа гаргасны улмаас Инфантино түүнийг дахин ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжиж байсан орнуудын дэмжлэгийг алдаж эхэлжээ. Тодруулбал Серби, Швед, Уэльсийн хөлбөмбөгийн холбоо түүнийг дахин ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэ байна.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.