Польш: ОХУ Польш болон бусад холбоотнуудад дроноор цохилт өгөхөөр бэлтгэж байна
Польшийн Ерөнхий сайд Доналд Таск Польшийн парламентын доод танхимын өмнө үг хэлэхдээ ОХУ Европын холбоотнуудад дроноор цохилт өгөхөөр бэлтгэж байгаа гэжээ. Тодруулбал тэр “Ойрын хэдэн сарын хугацаанд өрнөх хамгийн магадлалтай хувилбарыг танилцуулж байна. Ноцтой үйл явдлуудаас бүрдсэн хувилбар. Биднээс төвлөрөл, нухацтай хандахыг шаардсан, хүнд сорилтуудыг даван туулах сэтгэл зүйн бэлэн байдлыг нэхэх хувилбар” гэсэн байна. Таск үргэлжлүүлэх ярихдаа “Учир нь бүх эх сурвалжийн мэдээлснээр, энэ намрын сүүлээр болон өвөл Орос-Украины хувьд хамгийн шийдвэрлэх үе шат байх болно” гэжээ.
ОХУ шинэ төрлийн дроныг дайны талбарт ашиглаж эхэлснийг Таск онцолсон байна. Түүний ярьсан дрон нь тийрэлтэт хөдөлгүүртэй, маш хурдан нисдэг шинэ төрлийн зэвсэг юм. Ийм төрлийн дрон нь энгийн дронтой харьцуулахад агаар мандлын өндөр хэсэгт нисэж, байндаа хүрснийхээ дараа эгц доош шумбан цохилт өгдөг байна. Ийм төрлийн зэвсгийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авахад бэлэн улс бараг байхгүй гэдгийг Таск анхааруулсан юм. Тэрбээр Украинд айлчилж Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй энэ тал дээр Украины туршлага, ур чадварыг ашиглах талаар хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чацга царайлж дээ айж үхэхнээ