УЛС ТӨР

“Эрдэнэт үйлдвэр”-ийн онцгой дэглэмийн хугацаа ӨНӨӨДӨР дуусна

Засгийн газраас 2019.03.06-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг  гаргаж байв. Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэж тогтоож, бүтцийг нь ТӨҮГ болгон өөрчлөн, холбогдох газруудаас шалгалт оруулж байв. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийх байдлаар хувийн хэвшил талаас томилогдоод байсан албан тушаалтнуудыг чөлөөлсөн юм.

Онцгой дэглэмийн хугацаад 2019.10.06-ны өдөр дуусах байсан ч Засгийн газраас сунгах санал гаргаж, УИХ-аар  дэмжүүлсэн. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн онцгой дэглэмийн хугацаа дахин зургаан сараар сунгагдсан билээ. Тэгвэл уг хугацаа ӨНӨӨДӨР /2020.03.06/ дуусч байна.  

Онцгой дэглэмийн хугацаа дууссанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энгийн үйл ажиллагааны горимд шилжин ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button