Нийгмийн

“Хотын соёл” аяныг өнөөдрөөс зохион байгуулна

Нийслэлийн соёл урлагийн газар, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Соён гэгээрүүлэх тасгаас "Хотын соёл” бүх нийтийн хөдөлгөөнийг хэрэгжүүлэх тухай мэдээллийг хийлээ. Тус аяныг өнөөдрөөс эхэлж “Соёлтой болгоё, хамтдаа өөрчилье” уриан дор энэ оны дуустал хэрэгжүүлэх болсноо мэдээлж байна.

НЗДТГ-аас “Хотын соёл” аяныг “Соёлтой болгоё, хамтдаа өөрчилье” уриан дор өнөөдөр /2020.03.25/-өөс эхлэн энэ оны дуустал хэрэгжүүлэх болно гэв. Хотын соёлыг түгээх аян нь нийслэлийн бүх иргэн, ААН-д хамааралтай бөгөөд “Соёлтой бол гоё” фэйсбүүк пэйжээр аяны хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд хүргэж аж. Мөн иргэд өөрийн орчин дахь хотын соёлыг дэлгэрүүлэх сайн туршлага мэдээллийг олон нийтэд түгээхийг уриаллаа.

О. ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button