НИЙГЭМ

Т.Ганболд: Би няцахгүй, шантрахгүй. Үнэн ялна

“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар ажилладаг. Тэрбээр өчигдөр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс экзекватураа гардан авч, Уругвай улсыг төлөөлөх ажилдаа албан ёсоор орсон юм. Харин түүнийг Ерөнхийлөгчийн талд орж, консул болсон гэх ташаа ойлголт тарсан юм.

Тэгвэл тэрбээр цахим хуудсаараа дамжуулан үүнд тайлбар хийжээ. Тухайлбал,

"Би 1.5 жилийн өмнөөс Уругвай найз нөхдийн хусэлтээр улсыг нь Монголд төлөөлөх Өргөмжит консул болох саналын дагуу хийж байсан ажил... Манай засаг төр өгдөг алба огт биш! Дорлиг, Баясгалан, Элбэг, Сахал, Хурц нарын бичээч нар намайг гүтгэх гуйвуулах яахав, нэг юмыг ойлго! Та нарыг ийм дорой, хямд, харанхуй, ядуу болгож байгаа энэ мангасуудыг илчилж чанга ярьж байгааг маань унтраах, дарах санаа бүтэхгүй! Би няцахгүй, шантрахгүй! Үнэн ялна! Сайхан цаг ирнэ! Авчирна!" гэжээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болдоо
Болдоо
2020-06-26 23:28

Ганболд я�##�тгүй баттөмөрт луйвардуулсан ганболд дарханд сонгогдсон

Холбоотой мэдээ

Back to top button