УРЛАГ
С.Жавхлан “Монголоороо байгаасай” тоглолтоо түр хугацаанд хойшлуулжээ

Өнөө жилийн УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон, Гавьяат жүжигчин С.Жавхлан “Монголоороо байгаасай” тоглолтоо энэ сарын 26-нд хийхээр товлоод байсан билээ.

Тэгвэл тэрбээр тоглолтоо түр хугацаагаар хойшлуулжээ. Энэ талаар цахим хуудсандаа “1.Ойрын өдрүүдэд “Цас бороо орно хүйтэрнэ ээ” гэсэн мэргэжлийн байгууллагаас анхааруулга ирлээ.
2. Маш олон настан буурай нар ирэх хүсэлтэй байгаа боловч тав тух үзэгдэх орчин хол “хараа мууджээ”, “хөл мууджээ”, “хүүгээ ойроос харж чадахгүй нь ээ” гэсэн маш хүндэтгэх шалтгаануудыг харгалзан үзэж энэ удаагийн тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж байна. Хаана ямар орчинд байвал та нарт маань тав тухтай тааламжтай байхаар байна. Та нар минь сэтгэгдлээ үлдээгээрэй. Хүнд-итгэсэн Самандын Жавхлан” гэжээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.