Нийгмийн

Д.Сумъяабазарыг 71,12% саналаар ХОТЫН ДАРГАД дэмжлээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр /2020.10.23/ анхдугаар хуралдаанаа хийлээ. 

Хуралдаанаар Д.Сумъяабазарыг Хотын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. Нийт төлөөлөгчдийн 71.12 хувь нь түүнийг хотын даргаар сонгохыг дэмжлээ.

Санал хураалтын өмнө асуулт, хариулт үргэлжилж, АН-ын бүлгийн зүгээс Д.Сумьяабазарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа нэр дэвших асуудлыг оруулж ир гэдэг санал гаргасан юм.

Д.Сумъяабазар гишүүн: Би одоогоор УИХ-ын гишүүн. Хоёрт, улс төрийн нам сонгуульд ялалт байгуулах гэж ордог. Гуравт, энд хууль зөрчсөн зүйл байхгүй. Дөрөвт, зөвхөн нэр дэвшүүлэх асуудлыг л энд ярьж байна. УИХ-ын даргад өргөдлөө өгөхөд бэлэн болчихсон. Нэр дэвших эрхийг хэлэлцэх аваас УИХ-ын даргаас цаг авч, чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
123
123
10 сар 23, 2020 16:42

ёо энэ эргүү тэгээд юу хийх вэ аан

Зочин
Зочин
10 сар 24, 2020 03:21

Yu ch gexev dee

Холбоотой мэдээ

Back to top button