Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сард нийт 1.199.570 хүүхдэд 119.5 тэрбум төгрөг олгосон байна. Тэгвэл "Төрийн банк", "Хаанбанк" хүүхдийн мөнгө дансанд ормогц иргэдийн данснаас зээлийн таталтыг хийж байна гэх гомдол сошиалаар хөвөрсөн.
Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Өнөөдрөөс эхлэн тийм зүйл гарахгүй. Монголбанкны удирдлага, ХААН банк, Төрийн банканд чиглэл өгсөн. Банкны удирдлагуудын хэлж буйгаар зарим иргэн Хүүхдийн мөнгөний дансаа зээлийн данстайгаа холбочихсон байдаг юм байна. Тэгж холбосон хүмүүсийн хувьд хүүхдийн мөнгө нь оронгуутаа автоматаар зээлийн данс руу нь шилжсэн гэж ойлгосон" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.