НИЙГЭМ
Ц.Ганзориг: Зургаан аймаг руу зорчих хөдөлгөөнийг XII сарын 7-ноос нээнэ
Яг одоо УОК-ын даргын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаны хүмүүс танилцуулж байна.
Мэдээллийн эхэнд ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Одоогоор 85 мянган орчим иргэн орон нутаг руу, харьяалалт бүс рүгээ явах хүсэлт гаргасан байна. Иймд арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд энэ хөдөлгөөнийг нээх нарийвчилсан төлөвлөгөө гарсан.
Гэхдээ халдвар голомтолж гарсан таван аймаг, мөн Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг дараа нь, энэ сарын 7-ноос эхлэн нээнэ” гэлээ.
Мэдээллийг үргэлжлүүлэн хүргэхээр ажиллаж байна.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.