НИЙГЭМ
Дахин 10 хоног үсчин, кофе шоп зэрэг ҮЙЛЧИЛГЭЭНИЙ байгууллагууд АЖИЛЛАХГҮЙ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Нийслэл хот болон Сэлэнгэ, Архангай хоёр аймагт тогтоосон хөл хориог 10 хоног сунгах, бусад аймгуудад гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулахаар шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн хэмжээнд дахин 10 хоног гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдал үргэлжилнэ гэсэн үг. Харин энэ хүрээнд боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдийг ажиллуулахаар болсныг онцлох хэрэгтэй.
Тэгвэл иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан үйлчилгээний байгууллагуудыг энэ хүрээнд нээхгүй юм байна. Тухайлбал үсчин, кофе шоп тэргүүтэй нэн шаардлагатай 20 төрлийн үйлчилгээний байгууллага дахин 10 хоног ажиллахгүй.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.