Нийгмийн

Дээд шүүх хурлуудаа товложээ

Улсын Дээд шүүх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах журмаа саяхан батлан гаргасан юм. Журмын дагуу шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хийж, ирэх долоо хоногоос шүүх хурлуудаа товлон зарлаж эхэлжээ.

Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим ирэх даваа гаригт буюу 12 дугаар сарын 7-нд хуралдаж, нийт 11 хэргийг хянан хэлэлцэх болсон байна. Харин 12 дугаар сарын 9-нд болох Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар 12 хэргийг хэлэлцэнэ.

Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан 12 дугаар сарын 11-ний баасан гаригт болох товтой байгаа аж. Бүх нийтийн бэлэн байдлын үед хэргийн оролцогчид, өмгөөлөгчид хяналтын шатны шүүх хуралдаанд цахимаар оролцох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button