Нийгмийн
Өвөрмонголчууд халдвартай хэмээн байрнаасаа хөөгдсөн хүүхдүүдэд тусламж илгээжээ

ӨМӨЗО-ны Ордос хотын “Дусал далай” нийгэмлэгийн гишүүд коронавирусийн халдвартай хэмээн ад үзэгдэж, байрнаасаа хөөгдсөн хүүхдүүдэд хандив илгээжээ. Хандив эздэдээ очих боломжгүй байгаа тул
нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай холбогдож, хариуцсан мэргэжилтнүүдэд тус хандивыг хүлээлгэн өгчээ. Тодруулбал, халдвар авсан ээж, дүү болон хоёр хүүхдэд тусламж болгон 200 ширхэг маск, 500 000 төгрөгийн хандив өгчээ. Хандивыг нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газар ээж, хүүхдүүдэд өгөх аж.

Э.СИЙЛЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.