НИЙГЭМ

УБЦТС ТӨХК-д өчигдөр 562 айлаас тог тасарсан гэх дуудлага иржээ

Эрчим хүчний яамнаас үүсээд буй нөхцөл байдлын талаар ээлжит (2020.12.16) мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УБЦТС ТӨХК-ны албаны дарга Т.Мөнхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Цахилгаан эрчим хүчний мэдээлэл лавлагааны 70047004 утсанд өчигдөр 4929 хэрэглэгч хандаснаас хүчдэлгүй айлын дуудлага 562, ажлын захиалга 674, мэдээлэл зөвлөгөө 3473 байлаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ачааллын өсөлтөөс болж хоёр тасралт, ашиглалтын үеийн гэмтлээс хоёр тасралт тус тус гарсан.

Бид 4078 айлаар орж үзлэг хийж, ачааллыг хэмжсэн. Үүний хүрээнд 79 айлд зөрчил байсныг илрүүлж, 83 гэмтлийг зассан. Ойролцоогоор 120 мянга орчим гэр хорооллын айл өрхүүдэд гэмтэл гарч байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button