НИЙГЭМ
Гэртээ цоожлогдсон 4, 6 настай хүүхдүүд шатаж, амиа алджээ
Хужирбуланд айлын гэр шатаж 4,6 настай хоёр хүүхэд амиа алджээ.
Хэргийг тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан орчимд "гудамжинд гэр шатаж байна” гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 14:27 цагт өгчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:32 цагт очиж 30 минут ажиллаж галыг унтраасан байна.
А /4 настай, эмэгтэй/, А / 6 настай, эрэгтэй/ нар галд өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Хүүхдүүдийг гаднаас нь цоожилсон байсан нь ийн харамсалтай хэрэг гарахад нөлөөлсөн байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэртээ хүүхдээ түгжсэн эцэг эхийг шоронд хийх хэрэгтэй. Гэр онгорхой бол хүүхдүүд амьд үлдэнэ. Мунхаг эцэг эх нь гэрээ онгорхой орхивол эд хөрөнгөө алдана гэж бодоо биз. Угаасаа гэр хорооллынхонд үхсэний эд хөрөнгө гэж байхав. Нэг л өдөр шатаад дуусна. Хүүхдээс илүү хөрөнгө гэж байхгүйг ойлгохгүй хүмүүс гэр хороололд байх юм.
Эргүү дагзууд нохойгоо ч цоожилдоггүй биздээ. Гэрээ цоожилж юумаа алдана гэж айсан бол 2 сайхан эрдэнээ алдчлаа даа
Эргүү дагзууд нохойгоо ч цоожилдоггүй биздээ. Гэрээ цоожилж юмаа алдана гэж айсан бол 2 сайхан эрдэнээ алдчлаа даа
Хүүхэд цоожлоод бгаа малнуудыг яаж болиулах вэ. Новш
Erguu malnuud tsoojlood bhdaa yahav dee
үнэхээр харамсалтай.эмгэнэл илэрхийлье
Хэдэн хүүхдээ яаж энх тунх байлгах вэ. Хүчирхийлэл энэ тэр гээд аймшигийн юм дуулдаад байхаар , аминдаал хамгаалж байгаа нь тэр байхдаа. Хайран үрс. Засаг төрөөс дорвитой арга хэмжээ авах цаг болжээ. Гал юунаас гараад байна судалгаа байна уу.
гэхдээ зайлшгүй ажилтай болоод элдэв хүчирхийлсэн хулгайч дээрэмчин гээд муу хүмүүсээс хамгаалж цоожилж орхисон байж магадгүй ш дээ ийм айхтар хэрэг гарна гэж хэн байхавдээ хөөрхий
сайхан 2 үр ямар их айсан бол доо
энэ нийгэмд хүүхдүүдээ аюулгүй эрүүл саруул яааж өсгөнөө
харамсмаар юм
ум сайн амгалан болтугай
гэхдээ зайлшгүй ажилтай болоод элдэв хүчирхийлсэн хулгайч дээрэмчин гээд муу хүмүүсээс хамгаалж цоожилж орхисон байж магадгүй ш дээ ийм айхтар хэрэг гарна гэж хэн санахавдээ хөөрхий
сайхан 2 үр ямар их айсан бол доо
энэ нийгэмд хүүхдүүдээ аюулгүй эрүүл саруул яааж өсгөнөө
харамсмаар юм
ум сайн амгалан болтугай