Хот хоорондын нийтийн тээвэр гурав хоног ЯВАХГҮЙ

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар болжээ. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 156 дугаар тушаалаар батлагдсан “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын 2.7-д заасны дагуу эрүүл мэнд, албан томилолт, буяны ажилд явж буй болон хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс, тэжээл, уул уурхай, эм эмнэлгийн хэрэгслийн жолооч нар л хязгаарлалтад хамрагдахгүй аж.
Мөн хотоос орон нутаг руу зорчихоор PCR шинжилгээ өгсөн боловч зорчиж амжаагүй байгаа иргэдэд арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагаас 18-ны өдрийн 06.00 цаг хүртэл дөрөв хоногийн хугацаанд зорчих боломжийг олгож байгаа аж.
Харин нийтийн тээврийн үйлчилгээг арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 06.00 цагаас 24-ний өдрийг хүртэл түр зогсоох юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.