Нийгмийн

Хуурамч тэмдэгт ашиглан “ЭДЭН”, “ХАРАА”, “ЭКСПОРТ” архи үйлдвэрлэн, зарж байжээ

“АПУ” ХХК-ийн “Эдэн”, “Хараа”, “Экспорт” нэртэй архинуудыг гэрийн нөхцөлд үйлдвэрлэж байсан этгээдүүдийн оны өмнө торгох ялаар шийтгэжээ.

Тодруулбал Э  гэгч эмэгтэй Чингэлтэй дүүрэгт байх өөрийн гэртээ 2017 оноос 2019 оны 12 дугаар сарыг хүртэл хоёр жилийн хугацаанд хуурамчаар архи үйлдвэрлэсэн байна. Ингэхдээ иргэн Г-ээс спирт худалдан авдаг байсан бол иргэн О оос архины онцгой албан татварын хуурамч тэмдэгтийг нэг ширхэгийг нь 150-180 төгрөгөөр худалдан авдаг байжээ. Улмаар  “Эдэн”, “Хараа”, “Экспорт” нэртэй архи үйлдвэрлэж, гар дээрээс бусдад худалдан борлуулж, хадгалж байгаад баригджээ.

 Түүнчлэн Э гэгчид архины онцгой албан татварын хуурамч тэмдэгт зардаг байсан О гэгч 2016 оноос 2019 оны 07 дугаар сарыг хүртэл гурван жилийн хугацаанд 8000 ширхэг архины онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн байна. Улмаар түүнийгээ нэг ширхгийг нь 150-180 төгрөгөөр худалдан борлуулж байгаад баригдсан байна.

Тэд үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э болон О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оноосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хэхэ
хэхэ

Э О нар ч гэх шиг ийм хогийн мэдээллээр хошного арчих хэрэгтэй хулгайч луйварчдыг нэр устай хаяг адресстэй нь гарга

Холбоотой мэдээ

Back to top button