Нийгмийн
Шуурганд унасан цахилгаан дамжуулах 5 ширхэг тулгуур баганыг сэргээн засварлаж байна
Гуравдугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нуржээ.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон 4 айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын 5 ширхэг бетон тулгуур багана унаж гэмтсэн, 32 автомашины шил хагарсан байна.
Энэ тухай мэдээллийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 21:02 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоон ажилласан байна.
Цахилгаан дамжуулах 5 ширхэг тулгуур баганыг сэргээн засварлах ажил 80 хувьтай явагдаж байгаа ажээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймаг сумын нэрийг буруу хэрэглэсэн байна, энэ бол ташаарал шүү, говь алтай аймгийн тонхил, бугат, хөх морьт сум, ховд аймгийн дарви сум гэж байдаг, аа бас говь алтайн дарив сум гэж байдаг