УРЛАГ

“Warner Bros”, HBO, “Discovery”, “Netflix” Монголд ирж, кино зураг авах газар судална

Кино урлагийн салбарт дэлхийд тэргүүлэгч “Warner Bros”., HBO, “Discovery”, “Netflix” зэрэг томхон компанийн төлөөллүүд ирэх сард Монголд ирж, кино зураг авч болмоор өвөрмөц газруудыг шинжихээр болжээ.

Дээрх компаниуд Соёлын яам, Монголын Кино урлагийн зөвлөлөөс ирэх сарын 14-19-нд зохион байгуулах “Fam Tour” хөтөлбөрийн хүрээнд манай улсад хөл тавих юм байна. Маш олон компанийг урьснаас “Warner Bros”., HBO, “Discovery”, “Viacom”, “Netflix” нааштай хариу өгчээ.

Ирэх зочид нь тухайн компанидаа менежер, удирдах түвшний албан тушаалтнууд байх аж. Хөтөлбөрийн хүрээнд ирэх бусад студи, кино компаниудын нэрс ирэх долоо хоногоос тодорхой болох юм байна.

МОНГОЛД ИРЭХ ЗОЧИД

Warner Bros: Тэргүүн дэд ерөнхийлөгч Жей Розенвинк

Discovery: тэргүүн дэд ерөнхийлөгч, контент хариуцсан дэд ерөнхийлөгч Кэрри Риган

HBO: HBO/HBO Max, Warner Bros. Discovery сувгийн уран бүтээл хариуцсан захирал Крутин Патель

Viacom: Paramount Media Networks, MTV Entertainment Studios-ын уран бүтээл хариуцсан дэд ерөнхийлөгч Карлос Луго

Netflix: Netflix Korea уран бүтээл хариуцсан менежер Сонгли Ли

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button