Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маск Украины довтолгооны үеэр “Starlink”-ийн сүлжээг унтраасан гэв

Тун удахгүй Илон Маскийн тухай шинэ намтар ном хэвлэгдэх юм. Тэр намтар дотор Украины арми Крым рүү халдахаар дрон нисгэж байхад нь “Starlink”-ийн сүлжээг Маск өөрийн тушаалаар унтраасан талаар бичжээ.

"Starlink" компанийн хиймэл дагуулууд

Энэ талаар “CNN” агентлаг номоос иш татан мэдээлэхдээ дронууд бай руугаа ойртож байх үедээ сүлжээнээс тасарч, далайн эрэг дээр унасан гэжээ. Ирэх мягмар гарагт /2023.09.12/ хэвлэгдэх тус намтар дээр бичсэнээр бол Крым рүү довтлох нь Путиний уурыг хүргэж, цөмийн зэвсэг ашиглахад хүргэх вий гэж Маск болгоомжилсон учир “Starlink”-ийн сүлжээг унтраасан аж.

Инженерүүддээ дронуудын халдах бүсэд сүлжээг таслах тушаал өгөхдөө Маск Украин Кремльд стратегийн ялагдал хүлээлгэх гэж хэрээс хэтэрсэн зүйл хийж байна гэж хэлсэн аж. “CNN” энэ талаар мэдээлэхдээ халдлагыг хүчээр зогсоосны дараа Украины Ерөнхий сайдын орлогч нарын нэг Маскаас сүлжээг сэргээхийг гуйсан гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 8, 2023 11:38

Дураараа юм бэ? Тэртэй тэргүй АНУ засгийн газар нь төлбөрөө төлөөд үйлчилгээг нь авч байгаа ш дээ. Маск ч ер нь барицгүй эр юмаадаа

Бодит байдал
Бодит байдал
9 сар 8, 2023 12:03

Барьцгүй гар вэ,хүн нөхөрлөхөөр эр биш байна

Зочин
Зочин
9 сар 8, 2023 23:14

Зөв шийдвэр гаргасан бусуу

Зочин
Зочин
9 сар 9, 2023 08:47

Украйнд хамаагүй туслах аюултай байгаа.дараа дараагийн хор уршигаа урьдчилж тооцолгүйгээр маш ноцтой зүйлүүд хийхэд бэлэн нөхдүүд бгаа.Илон Маск зөв шийдвэр гаргаж

zochin
zochin
9 сар 9, 2023 11:32
Reply to  Зочин

buruu shiidver hervee manaih yamar 1 shaltgaanaar hitadtai muudval manai buh suljee nam zogsoh yum baina tegeheer tiimch ih bayasah sedev bish iim yumand undesnii erh ashigaar handah heregtei busadan bidend padgui

Чин ва
Чин ва
9 сар 9, 2023 11:45

Тухайн бүсэд сүлжээнд холбогдоогүй байсан. Украины т�##�аас яар�##�тай сүлжээнд холбож өгөх хүсэлт ирүүлж байсан боловч томоохон дайныг дэмжсэн болох учраас сүлжээнд холбохыг дэмжээгүй гэж тайлбарласан юм байна

Зочин
Зочин
9 сар 9, 2023 14:35

Маск угаасаа барьцгүй нөхөр.Твиттерийг мөнгөөр зодож авна гээд эргэж буцаад аргагүйн эрхэнд авсан одоо яаж бужигнуулж байна.

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн
9 сар 9, 2023 16:39

Алсыг хардаг л нөхөр бна.Украйн тэртээ тэргүй члагдаж дуусна.Барууныхан украйныг золиослоод л хаяна гэдгийг тооцоолж л бна даа

Zochin
Zochin
9 сар 9, 2023 16:54

Ш�##� худлаа зүйл бичихийн, байлдааны зориул�##�ттай өөрөө удирдлага, батарейтэй дроныг сүлжээг нь унагасан ч гэх шиг, хүүхдийн тоглоомон онгоц хүртэл тодорхой орон зайд нисээд л байгаа биздээ, эргүү юм бичихийн

Холбоотой мэдээ

Back to top button