Гадаад мэдээДЭЛХИЙ

“YG Entertainment”-ийн шинэ охидын хамтлаг дебютээ хийлээ

“YG Entertainment”-ийн “BabyMonster” нэртэй шинэ охидын хамтлаг өнөөдөр дебютээ хийсэн байна. Тэд “Batter Up” уран бүтээлээ ням гараас даваад шилжих шөнө 00:00 минутад цацаж, одоогийн байдлаар “Youtube” дээр 14.2 сая хандалт авчээ.

Тус хамтлаг Рүка, Фарита, Аса, Рами, Рора, Чикита, Ахёон гэсэн долоон гишүүнтэй. Ахёон өнөөдөр дебютээ хийх байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас хамтлагийн үйл ажиллагаанаас завсарлага авсан байгаа юм.

“Batter Up” уран бүтээлээ цацсаны дараа тус хамтлагийн гишүүд “YG Entertainment”-ээр дамжуулан “Бид үнэхээр баяртай байна. Учир нь өнөөдөр бидний олон жилийн турш мөрөөдсөн зүйлээ биелүүлсэн өдөр. Уг уран бүтээлд урьд өмнө нь байгаагүй өвөрмөц өнгө төрхөө харуулахын тулд чадах бүхнээ хийсэн” гэж хэлжээ.

“BabyMonster”-ийн Аса “Batter Up” дууны үгийг “YG Entertainment”-ийн хэд хэдэн уран бүтээлчидтэй хамтран бичсэн байна. Тэд албан ёсоор дебют хийхээсээ өмнө, өнгөрсөн тавдугаар сард “Dream” нэртэй уран бүтээлээ хамгийн анх цацаж байсан юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 27, 2023 19:53

Ymr c hlh uggui hmgin togs debut bsn ahyeon grsn c tuunihe zaig uldgd unn hrhn girls????????????????❤️‍????????????????

Blackpink
Blackpink
11 сар 27, 2023 23:18

Hicheegeeree ohiduudaa, YG stan-ii huvid ene bol baharhaltai much yum!

Холбоотой мэдээ

Back to top button