Нийгэм мэдээ

Монголд "Starlink"-ийн төхөөрөмж 1.5 сая төгрөг, сарын төлбөр нь 150 мянган төгрөг байна

Элон Маск гурав хоногийн өмнө X буюу Твиттер хуудастаа "Монгол Улсад Starlink ажиллаж эхэллээ" хэмээн жиргэсэн. Үүгээр, Монголд түүний Starlink-ийн интернэт сүлжээ нэвтэрсэн, эл үйлчилгээг хэрэглэгчид хүлээн авахад бэлэн болсон гэдгийг Элон Маск өөрөө мэдэгдэв.

Уг бүтээгдэхүүн дотроо “Standard” болон “Mobile” гэсэн хоёр ангилалтай. Аль аль нь сар бүр тогтмол хураамж төлөөд хязгааргүй интернэт ашиглах боломжтой. "Starlink"-ийн албан ёсны вэбсайтад мэдээлснээр өрхийн хэрэглээнд зориулсан интернэтийн сүлжээ хүлээн авагч төхөөрөмж Монгол Улсад 1.525.000 төгрөг, 1-2 долоо хоногт хүргэх бөгөөд тээврийн зардал 150 мянган төгрөг байх аж.

Өрхийн хэрэгцээнд зориулсан интернэт үйлчилгээний хувьд:

  • Хязгааргүй дата хэрэглээ бүхий "150-300Mbps" интернэт хурд
  • Өрх айл зөвхөн нэг байршилд ашиглахад сарын 185 мянган төгрөг
  • Нүүдэлчин болон аялагч нар Монгол Улсын газар нутагт хүссэн байршилдаа ашиглахад сарын 250 мянган төгрөгийн үнэтэй байна.
  • Нэг хүлээн авагч төхөөрөмж(router)-д гар утас, таблет, нөүтбүүк зэрэг 128 хүртэлх төхөөрөмж зэрэг холбогдох боломжтой.

Дээрх үнэ дэлхийн бусад улстай харьцуулахад илүү хурдтай бөгөөд харьцангуй хямд үнэтэй байх аж.

Тодруулбал, "Starlink"-ийн өрхийн интернэтийн "Standard" үйлчилгээ АНУ-д "25-220Mbps" хурдтай, сарын 110 ам.долларын үнэтэй. Харин "Mobile" буюу олон байршилд ашиглаж болох хөдөлгөөнт үйлчилгээ нь сарын 150-250 ам.долларын сонголттой байна. Өөрөөр хэлбэл, манай улсад "Starlink"-ийн үйлчилгээ АНУ-тай харьцуулахад хоёр дахин хямд байгаа юм.

Нэмж дурдахад, “Starlink”-ийн хүлээн авагчийн гол сул тал нь цаг агаар. Хүчтэй салхи, аадар бороо, цасан шуургатай үед интернэтийн холболт тасарч, эсвэл удааширч болзошгүйг албаны хүмүүс анхааруулж байна. “Starlink” интернэтийн үйлчилгээ одоогоор Канад, Австрали, Шинэ Зеланд, Дани, Австри, Бельги, Франц, Герман, Нидерланд, Их Британи тэргүүтэй 33 улсад нэвтэрчээ. Сүүлд Элон Маск Украиныг дэмжиж, интернэт үйлчилгээгээ тус улсад нэвтрүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрлэгийн элч
Эрлэгийн элч

Монголоо яаж эдийн засгийн хувьд юмны үнийн хувьд Америктай харьцуулдаг байнаа авч байгаа ц�##�ин ДНБ зэргээ захын 10 жилийн хүүхэд мэднэ дээ

Иргэн
Иргэн

Энэ төхөөрөмжийг хаанаас авах бэ холбоо барих утасны дугаар майл хаягийн хаанаас олох бэ

уншигч
уншигч

Юнитель болон бусад сүлжээний хэрэглэгч бидний утасны өдөр тудмын хэрэглээний дата хямдрахгүй юм бол наадах чинь ард түмэнд хэрэггүй ядарсан ард ьүмэн гай болох хог юм биш үү

Ойлгож үз
Ойлгож үз
Reply to  уншигч

Улныханд бол хэрэггүй. Ажил хэрэгч хүмүүст маш чух�##� хэрэглээ!

Холбоотой мэдээ

Back to top button