Хятад эзэнтэй "Үүлэнгөү" ХХК-ийн 60 тонн үхсэн малын махнаас хөгц, мөөгөнцөр илэрчээ

Хорогдсон малын махыг Эмээлт дэх мах боловсруулалтын үйлдвэрт боловсруулж, бөөрөнхий мах болгон худалдаанд гаргасан "Монгол бугат тал нутгийн хүнс" компанийн 60 тонн махыг устгалд оруулсан гэсэн мэдээлэл гарсан. Гэвч уг мах нь дээрх нэр дурдсан компанийн биш харин “Үүлэнгөү” ХХК-ийнх байжээ.
"Үүлэнгөү" ХХК-ийн устгалд орсон 60 тн махны талаар ХХААХҮЯ-ны хэвлэлээс тодруулахад "Тус компанийн талаарх иргэдийн санал гомдол өнгөрсөн оны зургаадугаар сард ирж байсан. Эхний ээлжинд хяналт шалгалтаар 15.4 тонн махыг устгалд оруулсан. Харин энэ гуравдугаар сарын эхэнд 40 гаруй тонн махыг мөн устгалд оруулаад байгаа. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр рН өндөр, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч болон хөгц, мөөгөнцөр илэрсэн, үхсэн малын мах буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй бүтээгдэхүүн гэдэг нь тогтоогдсон.
Мөн одоогоор Эмээлтийн махны үйлдварт хяналт шалгалт аваад явж байна. “Говийн эко хүнс” компанийн махыг шалгаж, шинжлээд явж л байна даа. Шалгалтын хариу гарсны дараа нийтэд ил болгоно" гэж байв.
“Үүлэнгөү” ХХК-ийг 2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд Монгол Улсын иргэн Сугарын Мягмархорол, БНХАУ-ын иргэн Жан Цян нар хамтран үүсгэн байгуулсан байна. Тэд өмнө нь мах экспортлохоос гадна Хэнтий аймаг байдаг зоогийн газруудад махаа нийлүүлдэг байсан нь ил болсон хэдий ч шалгагдагүй үлдсэн гэдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ төрд байгаа �####�анудыг хужаа нар худ�##�даад авчээ
Пизда энэ хужаануудаа �######�уулаачээ
Энэний цаана монгол хүнийг ол
Яагаад хаадаггүй юм бэ
Монгол өөрийн хүнсний аюулгүй байдлаа гадны компанид даатгуулах аюултай юмаа
Албаар үмхийрүүлдэг бхо.
Gertee gadnii umhii unertsen hujaag oruulj hool hiilguulj idej baigaatai yalgaa bhgui