Нийгэм мэдээ

Эх дэлхийн өдөр: Өнөөдөр 18:30-19:30 цагийн хооронд гэрэл, цахилгаанаа хэмнэнэ

"Олон улсын эх дэлхийн өдөр" өнөөдөр /2024.04.22/ тохиож байна.

Энэ өдрийг НҮБ 2009 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн ирсэн.

Дэлхийн улс орон 2022 оны “Олон улсын эх дэлхийн өдөр”-ийг дэлхийн экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтойг онцлон өөрийн орны иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээх зэргээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ жилийн тухайд “Хуванцар ба эх дэлхий” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний 90.5 хувийг дахин боловсруулаагүй, байгаль дэлхийд шингэдэг аж. Эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг хүсвэл хуванцрын үйлдвэрлэлийг дор хаяж 60 хувиар бууруулах шаардлагатай. 

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнөөдөр 18:30-19:30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ бүрэн унтрааж эрчим хүчээ хэмнэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль дэлхийн экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button