Нийгэм мэдээ

Бусдын гар утсыг хулгайлж, данснаас нь 2 сая төгрөг авсан хэргийг прокурорт шилжүүллээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.29-өөс 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд) 36.787 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 554 хэргийг хүргүүлжээ.

Цагдаагийн байгууллагын шийдвэрлэсэн хэргээс дурдвал, "Иргэн Б нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвд үйлчлүүлж байх үедээ халааснаасаа Ай фоне 11 маркийн гар утсаа алджээ. Улмаар нэр бүхий арилжааны банкны харилцах данснаасаа 2.015.703 төгрөгийг алдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн П-ийн хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button