Дата: Хуурай боомт байгуулах боломжтой байршлуудыг 210 сая төгрөгөөр тодорхойлно

Зам тээврийн хөгжлийн яам Улаанбаатар хот болон Замын-Үүд, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн байршлуудад "Хуурай боомт" байгуулахаар болсон тухайгаа өнгөрсөн онд мэдээлсэн.
Тэгвэл Далайн захиргаанаас Монгол Улсад хуурай боомт байгуулах боломжтой байршлуудыг тодорхойлох тендер зарлажээ. Тус тендерийн төсөвт өртөг 210 /хоёр зуун арван сая / юм байна.
Хуурай боомт гэдэг нь авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг тээврийн бүхий л төрөл хөгжсөн, ачаа боловсруулах хүчин чадалтай, олон улсын шинж чанартай логистикийн төв юм.
Нэмж дурдахад, Боомтын сайд Т.Тулга хэлэхдээ, Монгол Улс найман байршилд олон улсын хуурай боомтууд байгуулах боломжтой. Төвийн коридорт Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Хөшигийн хөндий, Алтанбулаг, баруун коридорт Ховд, зүүн коридорт Бичигт, Чойбалсан зэрэг байршлуудад олон улсын хуурай боомт, логистикийн төв байгуулах судалгаа төлөвлөлтийг эхлүүлээд байгаагаа хэлж байсан билээ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боомтуудын тохижилт, Ажилтнуудын хувийн соёл, хувцасл�##�т, биеэ авч явах байд�##�д онцгой анхаарч шинэ бүтээн байгуул�##�т хийх цаг болжээ. Наадаж , тохилог байр, боловсон оо хамгийн чух�##�. Зарим �##�слагдсан бооитууд ,Хил даваад ордон, хилийн наана хэдэн зуслангийн байшин шиг…